Д.Жавзмаа: Хүүхэд цэвэрхэн орчинд улам л цэвэрч, эмх цэгцтэй хүн болж хүмүүждэг

Боловсролын салбарт 20 гаруй жилийн турш тасралтгүй тууштай ажиллаж, олон чадварлаг сурагчдыг бэлтгэсэн Дойче Шуле буюу Герман сургуулийг та бүхэнд танилцуулахаар бэлтгэлээ. Хүүхдийн сурах хүсэл эрмэлзлийг улам өрдөж, цэвэрхэн, таатай орчинд мэдлэг чадвараа хөгжүүлэх боломжийг энэ сургуулийн хамт олон бүтээн байгуулжээ. Хөдөлмөрч багш, ажилчдын бий болгосон сонирхолтой орчныг хамтдаа харцгаая.

Ерөнхий Боловсролын Дойче Шуле сургуулийн захирал – Д.Жавзмаа

Сайн байна уу, ярилцлагын эхэнд та сургуулийнхаа тухай товч танилцуулж өгнө үү.

Дойче Шуле буюу Герман сургууль нь Герман, Англи хэлний сургалттай бүрэн дунд сургууль юм. Бид Герман хэлний сургалттай сургуулиудын хамгийн дээд амжилт болох ХБНГУ-аас хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй түнш сургуулиудын нэг PASCH (Schulen: Partner Der Zukunft) болсон. Үүний зэрэгцээ Дойче Шуле сургууль нь ХБНГУ-д сурч, ажиллахад шаардагддаг Герман хэлний түвшин тогтоох шалгалт болох  Диплом №1 болон 2-ийн Монгол дахь албан ёсны шалгалтын төв сургууль болсон юм. 2020 оны хичээлийн жилд Герман хэл төдийгүй Англи хэлний сургалтын чанарыг олон улсын түвшинд хүргэх зорилгынхоо хүрээнд Их Британи улсын Оксфордын Их Сургууль, Оксфорд Юниверсити Пресс-ийн эрхлэн гаргадаг Англи хэлний Oxford ELT хөтөлбөрийг Монголд 1-12-р ангиуддаа цогцоор нь 80% гадаад багш нарын бүрэлдэхүүнтэйгээр нэвтрүүлж буй сургууль юм.

Та сургуулийнхаа дотоод зохион байгуулалтаас тайлбарлаж болох уу?

Одоогоор сургалтын ангиас гадна шинжлэх ухааны бүх хичээлд шаардлагатай лаборатори, дагалдах хэрэгслүүд, лекцийн танхим болон театрын өрөө, номын сан, гар урлалын танхим зэргийг тохижуулсан байгаа. Хамгийн сонирхолтой нь театрын өрөө гэж бодож байна. Энэ өрөөнд хүүхдүүд маань герман хэл дээр жүжиг бэлтгэнэ, хөгжим тоглоно, хэл ярианы дадлага хичээлүүд орно, бүжгийн дасгалууд орно гэх мэт хүүхдүүд өөрсдийгөө чөлөөтэй хөгжүүлэх боломжтой. Тайзны чимэглэл, бүх деталь хэсгүүдийг манай багш, ажилчид хийснээрээ онцлогтой.

Энэ бүх өрөө танхимыг маш гэгээлэг, сайхан тохижуулжээ. Олон төрлийн лаборатори өрөөнүүдийг олж харлаа

Баярлалаа, бид хүүхэд бүрийг шинжлэх ухаанч байгаасай гэж хүсдэг. Хүүхэд аливаа шинэ зүйлийг эхлээд уншиж, дараа нь өөрөө туршиж, багаар ажиллаж байж сайн тогтоож ойлгодог. Тиймдээ ч сургалтын хөтөлбөр, орчин, дадлага хийх лабораториудыг хангалттай сайн бэлтгэе гэж хичээдэг юм. Манай сургуульд ээлж байхгүй. Бүх ангиуд маань өглөө хичээлээ үзээд үдээс хойш сургуульдаа үлдэж, хүүхдүүд багаараа нийлж дадлага хийх, багшаасаа давтлага авах, сургуулиас зохион байгуулж буй арга хэмжээнд бэлтгэх бүрэн боломжтой байдаг. Та бүхэн анзаарсан бол номын санг бид нээлттэй төлөвлөсөн байгаа. Сургуулийн коридорт ч бяцхан номын тавиурууд бий. Энэ нь хүүхдүүд хичээлийнхээ завсарлагаагаар, эсвэл сонирхсон үедээ хэдийд ч ном уншиж болох юм. Бид эдгээр номын тавиур дээрх номуудаа байнга шинэчилж, шинэ номуудаар сольдог юм. Хүүхдүүд эндээс уншиж эхлүүлсэн номоо номын сангаасаа хайж ирдэг.

Хүүхэд цэвэрхэн орчинд улам л цэвэрч болж хүмүүждэг. Тиймээс орчноо үргэлж үлгэр жишээ авахуйц эмх цэгцтэй, гэгээлэг байлгахыг зорьдог.

Сургуулийнхаа интерьер дизайны шийдлийг хэрхэн бодож олсон бэ?

Манай сургуулийн хамт олны хамтын бүтээл бол бидний сургууль юм шүү дээ. Бид огт интерьер дизайны компани хөлсөлж ажиллуулаагүй. Бүгдийг өөрсдийн туршлага, мэдрэмжид үндэслэн хүүхдүүдийнхээ таатай сурах орчны төлөө зохион байгуулсан. Герман сургуулийн туршлагыг сайтар судлахаас гадна хүүхдэд ээлтэй, байгальд сөрөг нөлөөгүй материалуудыг ашиглан бүтээсэн. Энэ зун бидний сургуульдаа зориулж хийсэн засвар, өөрчлөлтийг манай дүүргийн мэргэжлийн хяналтын хүмүүс ирж үзээд гайхаж баяр хүргэж байсан. Нөр их хөдөлмөр, цаг хугацаа, сэтгэлээ шингээж орчноо сайжруулсан даа. Ер нь удирдлага зөв чиглүүлж, бусдадаа зааж сургаж хамтдаа хөдөлмөрлөхөөр хүн маш их зүйлийг сурч мэддэг юм билээ.

Онцгойлон бодож шийдсэн хэсгүүд аль вэ?

Манай сургуулийн нэг ангид ногдох хүүхдийн тоо 10-15 учраас хүүхдүүдийг бие биетэйгээ ойр суудаг байхаар төлөвлөсөн. Их том танхимд ширээний ард суучихаар хүүхдүүд биеэ барьж, багшаас чөлөөтэй асууж чадахгүй байгааг анзаарсан юм. Үүний оронд дугуйрч суугаад хичээллэх нь үр дүнтэй байдаг. Мөн хүүхдүүд хичээлийн дараа ангидаа үргэлжлүүлж хичээллэхээр уйдчихдаг юм шиг байгаа юм. Тэгэхээр нь орчноо сольж, өөр тохижилттой өрөөнд амарч, бас хичээлээ хийгээсэй гэдэг үүднээс амралтын өрөөнүүдийг тусгайлан тохижуулсан.

Хүүхдүүд тань сургуулийнхаа шинэ орчинд хэр сэтгэл ханамжтай байна вэ?

Хэдийгээр хөл хорио тогтоогоод хүүхдүүд маань төдийлөн их хугацаанд танхимаар хичээллэж чадаагүй ч цөөхөн сар хичээллэхэд хүүхдүүдийн сурах эрмэлзэл эрс өссөн ажиглагдаж байгаа. Онлайн хичээл боловсролын салбарт бэрхшээлтэй юм шиг хэр нь ээ их том сургамж, туршлага болж байна гэж хардаг. Тиймээс цаашид цаг сайхан болсон үед ч сургуулиуд онлайн хичээлийн арга барилаа улам сайжруулж хөгжүүлэх шаардлагатай байх.

Сургуульдаа шинэчлэлт хийхээр төлөвлөж байгаа боловсролын салбарын багш, ажилчдад юу гэж зөвлөх вэ?

Манай сургуульд эцэг эхчүүд ирж танилцаад хүүхдээ сургах шийдвэрийг гаргах гээд байдаг. Харин бид та бүхэн хүүхдээ авч ирээд, өөрөөс нь энд суралцмаар байгаа эсэхийг ярилцаж эцсийн шийдвэрээ гаргаарай гэж зөвлөдөг юм. Яг үүн шиг багш, ажилчид өөрсдийн нүдээр бус хүүхдийн байр сууринаас орчин нөхцөлөө харж ажих хэрэгтэй. Хүүхдүүд ямар үед илүү суралцах идэвхтэй байна, ямар үед жаахан ядарч байна, тэр үед нь юу хэрэгтэй вэ гэдгийг бодож төлөвлөвөл илүү сайн сургалтын орчин бүрдэх болов уу.

Цаг гарган ярилцсанд баярлалаа, танай сургуулийн хамт олонд амжилт хүсье.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол, Эрхүүгийн гудамж 17/1. Утас: +976 8300-0011

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

12 Сэтгэгдэл

Зочин

2021 / 05 / 05
Хариулах

Mundag bagsh shu ajliin amjilt husie

0

Зочин

2021 / 05 / 05
Хариулах

Маш мундаг хөдөлмөрч тусархаг нөхөрсөг ажилч хичээнгүй бүсгүй шүү. Цаашдын ажилд нь амжилт хүсье

0

Зочин

2021 / 05 / 05
Хариулах

Баярлалаа

0

Зочин

2021 / 05 / 05
Хариулах

Гоё болсон байна сургууль! Жавзмаа багшдаа баяр хүргэе, эрч хүчтэй эерэг багш шүү та!

0

Зочин

2021 / 05 / 04
Хариулах

Жавзмаа багшдаа болон хамт олонд нь ажлын амжилт хүсье.

0

Зочин

2021 / 05 / 04
Хариулах

Багшдаа ажлын амжилт хүсье. Мундаг багшаараа 20иод жилийн өмнө математик физикийн хичээл заалгаж байлаа. Яг л хэвээрээ залуухан харагдаж байна шүү. Эрүүл энхийг хүсье.

0

Зочин

2021 / 05 / 05
Хариулах

Баярлалаа шавьдаа

0

Зочин

2021 / 05 / 04
Хариулах

Proud of my school.

0

Зочин

2021 / 05 / 04
Хариулах

Үнэхээр сайхан. Хурдан сургуульдаа очих юмсан.

0

Зочин

2021 / 05 / 05
Хариулах

Zochin

-1

Зочин

2021 / 05 / 06
Хариулах

Ангийн багш минь тандаа улам их амжилт хүсье. Цэл залуугийн гайхалтай хөдөлмөрч эмх цэгцтэй шудрага дайчин бүсгүй байсансан. Одоо ч хэвээрээ. Ижий ааваас өвлөсөн зан чанарт тань мэхийн хүндэтгэнэм. Хайртай шүү багшаа

0

Зочин

2021 / 05 / 03
Хариулах

Ямар гоё юм бэ шнэхээр хдөлмөр зүтгэл сэтгэл гаргажээ

1