П.Отгонжаргал: Хэчнээн мэдрэмжтэй байсан ч мэргэжлийн хүний зөвлөгөө их чухал

Өөрийн амьдрах гэр, ажлын орчныхоо өнгө донжийг тааруулан тун мэдрэмжтэй тохижуулсан олон зочид манай сайтад уригдан оролцдог билээ. Энэ удаагийн эрхэм зочдоороо бид интерьер дизайн сонирхогч П.Отгонжаргал хатагтайг урьж ярилцлаа. Даруухан атлаа гэр бүлийнхээ үнэ цэнийг багтааж, эрхэм нандин дурсамжаар дүүргэн бий болгосон гэрийн интерьертэй танилцацгаая.

Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Гэрийнхээ интерьерийн санааг хэрхэн олсон тухай яриагаа эхэлье.

Юуны түрүүнд танай хамт олонд сайхан гэр бүлүүдийн хамтдаа бүтээсэн сонирхолтой ертөнцөөр аялж, хүмүүс бие биедээ урам хайрлаж, аз жаргалаа хуваалцах боломжийг нээж өгч байгаад талархлаа илэрхийлье. Гэрийн интерьерийн санаа гэвэл манай гэр бүлийн гишүүдийн хэдэн жилийн турш бодсон санаа биеллээ олсон байгаа нь энэ гэх үү дээ. Бидний төсөөлсөн орон зайг бүрдүүлэхэд тусалсан хөршүүд, байшинг маань хүссэнээр барьж өгсөн АТА компанийн хамт олонд талархдаг. Энэ байшин маань хүүхдүүдтэйгээ ярилцаж, тэднээсээ суралцаж, тэднийхээ оролцоотойгоор бий болгосон хамтын бүтээл юм. Манай гэр бүл энгийн жижиг санаагаа баяжуулж амьдрах орчноо тав тух, эмх цэгц, гэрэл гэгээтэй, сонирхолтой болгож амьдрахыг илүүд үздэг.

Их сайхан орчныг бүрдүүлжээ. Интерьер дизайныг хэзээнээс сонирхож эхэлсэн бэ?

Хүн бүхний далд мэдрэмжид интерьерийн урлаг оршиж байдаг гэж боддог. Миний хувьд өөрийн амьдарч, ажиллаж буй орчноо эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр байлгаж жижигхэн зүйлээр ч гэрээ гоёж болохыг гэр бүл, найз нөхдөөсөө суралцсан. Мөн энэ чиглэлээр ном, сэтгүүл унших дуртай маань нөлөөлсөн гэж бодож байна.

Таны бодлоор гэрийн дотоод засал ямар байвал илүү таатай мэдрэмж төрүүлдэг вэ?

Би уламжлалт, сонгодог загварт дуртай. Энэ төрлийн интерьер нь үнэ цэнээ ямагт хадгалж байдаг. Айлд ороход л тухайн гэр бүлийн дотоод ертөнц харагддаг. Гэр бүлийн бүх гишүүдийн сонирхол, онцлогийг тусгасан байвал зүгээр. Засал чимэглэлийн материал, гүйцэтгэлийн чанар, өнгөний сонголт ч мэдээж чухал.

Тавилгуудын сонголтын тухайд?

Энгийн хялбар санаа, тавилга хэрэгслээр амьдрах орчноо тав тухтай, гэрэлтэй, сонирхолтой болгож амьдрах бүхий л боломж бидэнд байдаг. Орчин үед бүх зүйл энгийн бөгөөд чанартай гэсэн хандлагад шилжиж байна. Бидний хувьд олон, том, нүсэр бүхнээс татгалзаж, хэрэглээгээ харгалзан эмх цэгцтэй сонголт хийхийг хичээдэг болсон. Захиалгаар гүйцэтгэж өгдөг чадварлаг компаниуд ч Монголд олон байдаг.

Интерьертээ тусгасан сонирхолтой шийдлүүдээсээ хуваалцаж болох уу?

Байшиндаа том цэлгэр цонхнууд хийсэн нь гадаад орчин, байгальтайгаа хамт байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. Ийм таатай мэдрэмж төрүүлэхэд хашааны ногоон байгууламж, тохижилтыг ч мөн шийдэх хэрэгтэй болсон. Сонирхолтой шийдлүүдээс гэвэл, зочны өрөө маань өндөр таазтай, хүүхдийн өрөө, том өрөө; мастер унтлагын өрөө, угаалгын өрөө хоорондын ханануудыг цонхоор шийдсэн. Үүдний гонх буюу хувцасны өрөөг мөн шилэн цонхтойгоор хийсэн. Энэ нь өдрийн туршид байгалийн гэрлээ ашиглан дулаан цахилгаанд хэмнэлттэй байх шийдэл болсон. Зочны өрөөний шилэн цонх, гал тогоо болон зочны ариун цэврийн өрөөний хаалгыг гүйдэг байдлаар хийсэн нь орон зай хэмнэж өгсөн. Анзаарсан бол манайх даавуун хөшиг хийгээгүй. Харин оронд нь цонхондоо суулгадаг эвхдэг хөшиг хийсэн байгаа. Ингэснээр орон зайг хэмнэдэг. Зочны ариун цэврийн өрөөгөө бяцхан байшин хэлбэртэй хийсэн. Байшин доторх байшин гэх юм уу.

Хамгийн дуртай хэсэг тань аль вэ?

Манай гэр бүлийг илэрхийлэх хамгийн чухал хэсэг маань мэдээж бидний номын сан. Энэ номын санд ихэвчлэн хуучны ном, сэтгүүлүүд байгаа. Миний хувьд айл бүр номын сантай байгааасай гэж хүсдэг. Мөн гал тогоондоо хүүхдүүд, ач зээ нартайгаа цуглаж хамтдаа дуртай хоолоо хийхэд хамгийн таатай байдаг.

Одоо дулааны улирал эхлэхээр засварын ажил их хийгддэг шүү дээ. Гэрээ засахаар шийдсэн хүмүүст юу гэж зөвлөх вэ?

Хамгийн түрүүнд төсөөлөн бодож, түүнийгээ цаасан дээр буулгаж тооцоолж үзээрэй. Хэчнээн мэдрэмжтэй байсан ч мэргэжлийн хүний зөвлөгөөг авах нь чухал. Материалын чанар (хүний биед харшил, сөрөг нөлөө үзүүлэхгүй, байгалийн гаралтай будаг зэргийг сонгох), өнгөний сонголт (олон өнгө, олон төрлийн хээ угалз холих нь зохимжгүй), гүйцэтгэл дээр маш сайн анхаараарай. Бидэнд бүгдийг нэг дор хийх цаг хугацаа, санхүүгийн боломж тэр бүр байдаггүй. Манайх байшингаа 2017 онд барьсан, байшингийн гадна болон дотоод заслын ажил одоо ч гэсэн хийгдсээр л байна. Засварынхаа үндсэн санааг гаргаад, хийгдэх ажлуудыг улиралдаа, жилдээ бага багаар нь хувааж хийхээр төлөвлөөрэй. Өөрсдийн сонирхол, мөрөөдлөө шингээсэн орон зайгаа бий болгож гэр бүл бүхэн аз жаргалтай, тав тухтай амьдрахыг хүсье.

Ярилцсанд баярлалаа. Таны гэр бүлд сайн сайхныг хүсье.

Деталиуд:

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

15 Сэтгэгдэл

Зочин

2021 / 05 / 20
Хариулах

Yamar goyo ail we 💛💛💛

0

Зочин

2021 / 05 / 19
Хариулах

Яг ийм мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг хүн албан байгууллага бдаг уу холбогдмоор бна

0

Зочин

2021 / 05 / 20
Хариулах

Сайн байна уу, та манай менежертэй холбогдоно уу. info@interior.mn

0

Зочин

2021 / 05 / 18
Хариулах

Мэргэжлийн хүнтэй холбогдох боломжийг нээж өгч туслаарай.

0

Зочин

2021 / 05 / 17
Хариулах

super, gaihaltai tohijuuljee

1

Зочин

2021 / 05 / 13
Хариулах

Nomiin san ni ih taalagdlaa. Baishin dotorh baishin ni huurhun um be. Medremjtei ezegtei bnaa. Amjilt husie.

1

Зочин

2021 / 05 / 13
Хариулах

Сайхан айл байнаа. Гэхдээ жижиг сажиг юм нь арай ихэдсэн нь жаахан новширхуу харагдуулах гээл байх шиг

6

Зочин

2021 / 05 / 13
Хариулах

Гайхалтай үнэхээр амёрик айл л гэж харлаа санаа авах зүйл ихииг олж харлаа Энгиин мөртлөө үзэмжтэй өнгөлөг гоё энёрги шингэсэн харагдаж байна 👍👍👍

4

Зочин

2021 / 05 / 13
Хариулах

Wow yag mni durtai style bna. Mash goy boljee 👏

2

Зочин

2021 / 05 / 13
Хариулах

Estoi gadaad setguul deerh shig ymar goy tohijilt ve? 🥰

4

Зочин

2021 / 05 / 13
Хариулах

Yamar saihan ail vee , mash ih taalagdlaa , uneheeriin medremjtei ezegtei bn aa, bayarlalaa , amjilt husie , ger buld n az jargal sain saihnig husie

0

Зочин

2021 / 05 / 13
Хариулах

Үнэхээр сайхан, сэтгэлд дулаахан харагдаж байна. Их даруухан эзэгтэй байна.
Амжилт , аз жаргал хүсье

0

Зочин

2021 / 05 / 13
Хариулах

Uneheer gaihaltai 🎉👏💯 Buh zuiliig mash nariin goy tolovloj barij bas tohijuuljee 👏👏👏

0

Зочин

2021 / 05 / 13
Хариулах

Mongold yum bhddaa

0

Зочин

2021 / 05 / 13
Хариулах

Үнэхээр мэдэмжтэй мундаг бүсгүй шүү манай эгч..та нартаа аз жаргалын дээдийг хүсье.

0