Улаанбаатар хотод орон сууц сонгон авахад байршил, барилгын чанар, хийц, ногоон байгууламжийн хүрэлцээ зэрэг нь анхаарал татсан асуудал хэвээр байна. Харин энэ дундаас бид нийт газрынхаа ихэнх хувийг нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж болгон тохижуулсан бизнес зэрэглэлийн Seoul Garden цогцолбор хотхоныг онцлон танилцуулж байна.

UB Group Ерөнхий Менежер
Б.Барсболд
Сайн байна уу? Юун түрүүнд, Сөүл гарден төслийн тухай танилцуулж өгнө үү.
Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүсэд буюу агаар, дуу чимээ, хөрсний бохирдолгүй 2,3 га газарт Сөүл гарден төсөл маань хэрэгжиж байна. Нийт газрынхаа ердөө 30 хувьд 16 давхар 6 блок барьж байгаа бөгөөд үлдсэн 70 хувьд нийтийн эзэмшлийн талбай болгон тохижуулж байна. Үйлчилгээний төвүүд, ногоон байгууламж, хөл бөмбөгийн талбайг хотхондоо төлөвлөсөн ба автомашины зогсоол, явган хүний зам зэргийг хамгийн хүртээмжтэй байдлаар шийдсэн цогцолбор хотхон юм. Мөн зөвхөн оршин суугчдын хүүхдүүдэд зориулсан сургууль, цэцэрлэгтэй гэдгээрээ онцлог. Залуу гэр бүлд зориулсан бага талбайтай, маш ухаалаг төлөвлөлттэй орон сууцны хотхон гэж болно.
Сөүл гарден цогцолбор хотхоны байршлыг хэрхэн сонгосон бэ?
Сөүл гарден төслийг хадархаг эрүүл хөрстэй, дэнж газарт бүтээн байгуулж байна. Хадархаг хөрстэй дэнж газар нь газар хөдлөлтөд маш тэсвэртэй байдаг. Барилгын ажлыг эхлүүлэхээс өмнө мэргэжлийн хүмүүсээр судалгаа хийлгэхэд хадархаг, дэнж газар учраас газар хөдлөлтийн 7 баллаас илүү чичиргээ мэдрэгдэхгүй гэсэн дүгнэлт гарч байсан. Мөн агаар, дуу чимээний бохирдолгүй нам гүм бүсэд оршин суугчид тав тухтай, тайван амьдрах боломжтой учир энэхүү байршлыг сонгосон.
Сүүлийн үед модерн, контемпорари зэрэг чиг хандлага тэргүүлэх болсон шүү дээ. Сөүл гарден төслийг ямар шийдлээр барьж, тохижуулж байгаа вэ?
Солонгос улсын чадварлаг архитекторуудын гаргасан зураг төслийн дагуу баригдаж байгаа. Ерөнхийдөө 3 одтой, бизнес зэрэглэлийн орон сууцны хотхон учраас бүх талбайг ашигтай, зөв зохион байгуулсан. Интерьер дизайны хувьд минимал хэв маягийг голчлон тохижуулж байна. Мөн том цонхтой болохоор байгалийн гэрэл маш сайн нэвтэрдэг. Энэ нь дотоод орчныг улам саруулхан харагдуулах давуу талтай.
Интерьерт ашиглагдсан материалын сонголтыг хэрхэн хийсэн бэ?
Байрны чанарын үзүүлэлтийг тодорхойлдог чухал хэсэг бол яахын аргагүй тоноглол, материал байдаг. Манай хотхоны хувьд TOTO брэндийн сантехникийн тоноглол болон дулааны систем, цонх, хаалга гээд бүгдийг Герман болон ОХУ-д үйлдвэрлэгдсэн олон улсын стандартад бүрэн нийцсэн материалыг сонгон ашигласан.
Гэрэл зургийг: Seoul Garden
Нисэх, Яармаг чиглэлд баригдаж буй бусад орон сууцны хотхоноос ялгарах онцлог нь юу вэ?
Нийтийн эзэмшлийн талбай хамгийн том гэдгээрээ ялгарах болов уу. Хэдийгээр ногоон байгууламжид зориулсан талбайд барилга барих нь ашигтай боловч эргээд тухайн төслийн үнэ цэн унах магадлалтай. Авто зогсоол муутай, хүүхдийн тоглоомын талбайгүй олон барилгын жишээг Улаанбаатар хотод харж болно шүү дээ. Харин Сөүл гарден төслийг эхлүүлэхдээ бид оршин суугчдыг тав тухтай амьдрахад зориулан хотхон доторх бүтээн байгуулалт, төлөвлөлтөө хийсэн.
Энэхүү төслийг сонгон худалдан авах хамгийн том шалтгааныг тодорхойлж хэлнэ үү?
Нэгдүгээрт, хотхоны ерөнхий төлөвлөлт маш сайн. Хүүхдэд ээлтэй бөгөөд спорт талбай, сургууль, цэцэрлэгийг хотхон дотроо шийдсэн тул эцэг эхчүүдийн цагийг хэмнэхээс гадна чөлөөт цагаараа гэр бүлээрээ спортоор хичээллэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн.
Хоёрдугаарт, үйлчилгээ эрхлэх сонирхолтой хүмүүст ашигтай санал олгож байгаа. Өөрөөр хэлбэл, хотхон дотор аливаа үйлчилгээний төрлийг давхцуулахгүй байхаар зохион байгуулсан. Ингэснээр хотхон дотор чанартай, ганцхан том хэмжээний супермаркет, гоо сайхан, үсчин зэрэг үйлчилгээний газар байрлах юм. Нэгдүгээр давхрыг бүхэлдээ үйлчилгээний төв байхаар төлөвлөсөн учир нэмэлт засвар шаардлагагүй шууд үйлчилгээгээ эхлэх бүрэн боломжтой.
Гуравдугаарт, худалдан авах төлбөрийн нөхцөлийг хамгийн уян хатан болгосон. Зах зээл дээрх бусад бизнес зэрэглэлийн цогцолбор хотхоны үнэтэй харьцуулахад маш боломжийн буюу стандарт зэрэглэлийн орон сууцны үнээр бид Сөүл гарден төслийг санал болгож байна.
Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
Сурталчилгаа