З.Ариун: Эртний сүр жавхлант Занаду хотыг орчин цагийн төрхөөр бүтээхийг хичээсэн

Юуны түрүүнд, үл хөдлөх хөрөнгийн салбар дахь шилдгүүдийг тодруулдаг “FORBES PROPERTY AWARDS 2020” ёслолын үеэр “Тансаг зэрэглэлийн шилдэг үл хөдлөх хөрөнгө” шагналыг хүртсэнд баяр хүргэе. Занаду резиденсийн тухай та танилцуулж өгнө үү.

Баярлалаа, энэ төслийн хүрээнд бид Хан-Уул дүүргийн 11-р хороо, Ар Зайсангийн аманд 110 айлын хаус, таунхаус, дээд зэрэглэлийн орон сууц болон тансаг харштай хотхоныг нийслэлийн хамгийн үнэ цэнтэй байршилд бүтээн байгуулж байна. Занаду Резиденс нь хамгийн цэнгэг агаартай, алсын харууц сайтай, хөрс болон агаарын бохирдолгүй, чимээ аниргүй тохилог орчинд хүнд хэрэгцээтэй бүхий л үйлчилгээ, соёл, боловсрол, эрүүл мэндийн байгууллагатай ойр байрлахын зэрэгцээ төвийн дэд бүтцэд холбогдсоноороо бусад хаус хотхонуудаас давуу талтай. Хотхон дотроо СӨХ-өөс гадна оршин суугчдын тав тухад зориулан консьерж үйлчилгээг үзүүлж байна. Түүнчлэн, олон улсын стандартад нийцсэн хүүхдийн цэцэрлэг, өдөр өнжүүлэх төв, кофе шоп, хүнсний жижиг зах, зоогийн газар, фитнес, ханын теннис гэх мэтчилэн олон үйлчилгээг төлөвлөсөн. Гадна тохижилтын ажлын хүрээнд хүүхдийн тоглоомын талбайгаас гадна, явган алхах жим, сагс болон газрын теннисийн талбай зэргийг байгуулж байна.

Сүүлийн үед модерн, контемпорари маягийн архитектурын чиг хандлага тэргүүлэх болсон. Занаду резиденс архитектурын ямар шийдлээр баригдсан бэ?

Монголын эзэнт гүрний зуны Нийслэл Занаду хотыг бид өнөөгийн байдлаар төсөөлж, мод болон чулуун бүтээцүүдийг орчин үеийн хэв маягтай хослуулан барилгын гадаад төрх, ногоон байгууламжийг хотхоны тохижилтод шингээснээрээ онцлогтой. Түүндээ тохируулан чанартай, өндөр үнэтэй материал сонгож, гоёмсог, чамин хийцлэлүүд ашигласан нь хотхоны үнэ цэнийг илтгэнэ. Занаду резиденс хотхоны архитектур төлөвлөлтийг Испанийн Мадрид хот дахь Alberto Campo Baeza Architectural Design Studio болон Цинхуа их сургуулийн дэргэдэх зураг төслийн Wood Water Man Environmental Art Studio гаргаж, зураг төслийн зөвлөхөөр Японы Осака хот дахь архитектур төлөвлөлт, инженерчлэлийн Nikken Sekkei компани ажилласан. Мөн харш болон тансаг зэрэглэлийн орон сууцны зураг төсөл, барилгын гүйцэтгэл дээр “Project Planner” ХХК-ийн хамт олон оролцож байгаа.

Highland Park бол та бүхний амжилттай гүйцэтгэсэн төслүүдийн нэг шүү дээ. Форбес сэтгүүл мөн л хамгийн шилдэг рестораны нэгээр тодруулсан байсан. Энэ төслийн онцлог нь юу вэ?

Хайланд Парк “Mongolian Property Awards”-аас Шилдэг Эко Барилга болон Шилдэг Байгалийн Архитектур Дизайнтай барилгаар шалгарсан. Хайланд паркийн нийт 2,5 га газрын 10 хүрэхгүй хувьд нь барилга, авто зогсоол, зам барьж, аялал зуучлалын цогцолбор үйлчилгээний газар нээсэн ба үлдэх хэсэгт 30,000 гаруй мод буттай ойн төгөл, усан хүрхрээ, цөөрөм, усан толь, хүүхдийн тоглоомын талбай болон уулаар алхах зөрөг жим бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулсан. Хайланд Парк нь уулын налуу, өндөрлөг энгэрт баригдсан ба орчиндоо зохицсон хэлбэр дизайн бүхий 3 блок барилга юм. Төлөвлөлтийг маш энгийн, минималист хэв маягтай, 9 м урттай консоль хийцийг тусгаж гүйцэтгэсэн. Энэ нь Монголд анх удаа архитектур болон инженерийн онцгой шийдэл болж чадсан. Түүнчлэн, аль ч талаасаа байгалийн гэрэл бүрэн тусах, нийслэл хот болон эргэн тойрноо тольдон харах алсын харууц сайтай, байгальд байгаа мэт мэдрэмж төрүүлэхүйц өндөр, өргөн цэлгэр цонхнууд болон зарим хэсэгт нь шилэн дээвэр төлөвлөгдсөн. Эдгээр өвөрмөц шийдлүүдээсээ бид Занаду Резидэнсэд мөн шигтгэж  өгч байгаа.

Эргээд Занаду резиденсийн тухай яриагаа үргэлжлүүлье. Занаду гэдэг нь Монголын эртний хүчирхэг хотуудын нэг гэж сонссон. Та хотхоныхоо нэрийг хэрхэн сонгосон талаараа хуваалцахгүй юу?

Мөнх хааны зарлигаар Хубилай хаан 1256-1259 оны хооронд Занаду хотыг байгуулж, Хархориноос Шанд (Shandu/Xanadu) хот руу нийслэл хотоо нүүлгэж байсан түүхтэй. Монголчуудын түүхэндээ бүтээн байгуулсан хоёр том хотын нэг нь Хархорин, нөгөөх нь Занаду юм. Монголчууд бид энэ түүхээ төдийлөн сайн мэддэггүй тул түүнийг сэргээж, хадгалан авч үлдэхийн тулд энэхүү нэрийг сонгосон. Английн алдарт зохиолч Самуэл Т. Колериж 1797 онд “Хубилай Хаан” хэмээх шүлэг бичсэн нь дэлхийн 100 шилдэг яруу найргийн нэгд тооцогдсоор ирсэн. Уг шүлгийн зохиогч Занаду хотын үзэсгэлэн, сүр жавхланг сэтгэлдээ төсөөлөн  гайхан биширч, түүнийгээ яруу найргаар илэрхийлсэн бол бид уулын энгэрт шатлан харагдах өвөрмөц төрхтэй барилгуудыг олон төрлийн өнгө алагласан мод бут, цэцэгс, усан цөөрөм, горхи болон явган жим бүхий түүхэн нэрт гудмуудтай хослуулах зэргээр Занаду хотыг орчин цагийн төрхөөр бүтээхийг хичээсэн.

“Хүмүүн хэмжиж үл барах агуу ангал тольдогсон,
Наран хэжиж үл хүрэх агуу тэнгис зоригсон
Ариун мөрөн урсах Шанду хэмээх нутагт
Эзэн хаан Хубилай зарлиг буулгаж
Эрхэм цэнгэлийн их орд цогцлоожээ…”

(“Хубилай Хаан” шүлгийн хэсгээс)

Энд үнэхээр гэгээлэг, саруул, тохилог хотхон сүндэрлэжээ. Интерьер дизайн буюу дотоод засалдаа ямар чиг хандлага баримталсан бэ?

Бид загварын байруудаа модерн контемпорари загвараар зассан. Худалдан авагчид маань байраа цагаан засалтайгаар аваад өөрсдийн сонирхолд нийцүүлэн дуртай загвар, хэв маягаараа дотор заслыг хийх боломжтой.

Энэ бүхнийг төлөвлөхөд монгол архитекторуудын ур чадвар онцгой үүрэг гүйцэтгэсэн болов уу гэж бодогдлоо. Занаду резиденс төсөлд гар бие оролцсон Монгол архитекторуудын талаар танилцуулж болох уу?

Занаду Резиденс төсөл дээр Испани, Хятад, Япон, Монголын олон архитектор инженерүүд хамтарч ажилласан. Ингэснээр олон улсын стандарт, жишигт нийцсэн хотхон болж чадсан гэж бид үзэж байгаа. Өндөр зэрэглэлийн орон сууц, Амбассадор, Консул болон Атташе харшийн барилга дээр Хайланд парк-ийн зураг төсөл болон барилгын ажлыг гүйцэтгэсэн “Прожект Планнер” ХХК -ийн архитектор Д.Дөлгөөн тэргүүнтэй баг ажиллаж байна. Монгол хүний оюун ухаан, ур чадвараар баригдсан та бүхний мэдэх АСА Ланд бол эдний хамт олны бий болгосон бас нэгэн онцгой бүтээл юм. “Прожект Планнер” -ын монголчууддаа танилцуулах дараагийн сонирхолтой бүтээн байгуулалт Занаду резидэнс хотхонд сүндэрлэж байгааг бахархалтайгаар дуулгахад таатай байна.

Ярилцсанд баярлалаа, танай хамт олны хэрэгжүүлж буй гайхалтай төсөлд дахин баяр хүргэе.

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

6 Сэтгэгдэл

Зочин

2021 / 03 / 17
Хариулах

Тэр ногоон байгууламж гэрэлтүүлэг интэр дизайн хийц гайхамшигтай амжилт

0

Зочин

2021 / 03 / 09
Хариулах

Бидэнд бусад ихэнх улс орнуудаас давуу талтай зүйл бол ГАЗАР тийм болхоор барилгатай холбоотой ИД нар загвараа ГАЗАР ыг давуу тал болгож түүн дээрээ тулгаварлаж хийвэл илүү гоё болно. Энэ давуу талаа яагаад ашиглахгүй байна. Хүмүүс ойрхон хөрш байлтай байхад ер нь дургүй байдаг.

1

Зочин

2021 / 03 / 07
Хариулах

hed ve

-1

Зочин

2021 / 03 / 07
Хариулах

barilga n goe zagvrtaich interior n neeh goe bish yum bn uuchlaarai,

1

Зочин

2021 / 03 / 06
Хариулах

Эмээл эдлэл биш чимэглэл болж байгаад харамсдаг.

0

Зочин

2021 / 02 / 09
Хариулах

Woooow gaihaltai uneheer goy tansag hothon baina lee

0