Олон улсын сайн жишиг – Ухаалаг авто зогсоол

Улаанбаатар хот маань өргөжин тэлж, өдөр бүр хотын хаа нэгтээ шинэ бүтээн байгуулалтууд ашиглалтад орж буй ч хүн амын нягтшил, авто машины хөдөлгөөнийг зохицуулах тохиромжтой аргаа бид хараахан олоогүй байна. Үүнийг төвөггүй анзаарч болно. Өнөөдрийн байдлаар 1,7 сая гаруй хүн амтай нийслэлд хувийн тээврээр ажлаа амжуулах нь амаргүй давааны нэг гэдэгтэй маргах хүн цөөн биз ээ. Ажилдаа явах, хүүхдээ сургууль цэцэрлэгт хүргэх, дэлгүүрт үйлчлүүлэх, ажил хэргийн уулзалтад оролцох зэрэг нь бухимдал дагуулсан хэвээр байна. Том шалтгаан нь авто замын түгжрэл.

Олон сая хүн амтай дэлхийн том хотуудын хөгжлийн замналыг харвал бүгд л ийм асуудалтай нүүр тулсан бөгөөд ердөө технологи, зөв хөрөнгө оруулалт, ухаалаг зохион байгуулалтын дүнд шийдвэрлэсэн байна. Жишээ нь, авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, явган зорчигчийг дэмжих, барилга байгууламжийг маш сайн төлөвлөх гэх мэт аргуудыг ашиглажээ.

Бид энэ удаа эдгээрээс ухаалаг авто зогсоолыг хотхон дотроо бүтээн байгуулсан сайн жишээг хүргэхээр бэлтгэлээ. Энэхүү зогсоол ердөө 6 авто машины зогсоолтой тэнцэх газарт баригдсан ба 24 цагийн турш тасралтгүй ажиллах хүчин чадалтай. Нийт 54 авто машины багтаамжтай гэдгээрээ  онцлог. Олон улсын нэршлээрээ “Ухаалаг Авто зогсоол” хэмээх энэ шийдэл нь цаг хугацаа, мөнгө, орон зайг хэмнэх давуу талтай. Хамгийн чухал нь их хэмжээний хөрсийг цемент болголгүй байгальд ээлтэй гэдгийг цөөнгүй судалгааны дүнгээс уншиж болно.

Орчин үеийн технологитой уялдсан энэхүү шийдлийг Орчлон комплексийн гүйцэтгэгчид амжилттай хэрэгжүүлсэн байна. Хүн ам төвлөрсөн, шахуу барилгажсан хотын төвд ийм хэмжээний ухаалаг бүтээн байгуулалтыг амжилттай гүйцэтгэсэн явдал нь салбарын, цаашлаад улсын хөгжлийг шинэ төвшинд тодорхойлох эхлэл болсон гэдэгт эргэлзэхгүй байна.

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх