Шинээр Эрэлттэй Онцлох

О.Гандирмаа: Бид өглөө бүр шинэ ажилд ирдэг

Оффисын интерьерийн тухай яриа ойрын үед гаргаж амжаагүй билээ. Тиймээс өнөөдрийн шинэхэн дугаартаа технологид суурилсан шинэлэг үйл ажиллагааг нэвтрүүлсэн нэгэн компанийн ажлын орчин болоод дотоод уур амьсгалыг онцолж байна. Ингээд Тавтай морил! Энэ бол "Home Office".


Үйл ажиллагаа хариуцсан менежер
О.Гандирмаа

Юуны түрүүнд Home Office-ийн тухай танилцуулж өгнө үү?

Манай Home Office-д маань Зээл Эм Эн, Монре даатгал, Стандарт инвестмент гэх мэт компаниудын залуус ажиллаж байна. Хамтын үйл ажиллагаатай компаниуд байрладаг болохоор энэ оффисыг бид House of Mind Exercise буюу HOME гэж нэрлэсэн.

Оффисын чинь интерьерийн тухай ярилцъя. Одоогийн байдлаар нийт хэдэн ажилтан энд ажиллаж байна вэ?

Манай оффист одоогоор 50 гаруй хүн ажилладаг. Заавал энд сууж ажилла гэсэн хязгаар байдаггүй учраас энд бүх хүн таатай, тухтай байж чаддаг гэж бодож байна. Бид нар өглөө ажилдаа ирэхдээ өнөөдөр юу юу хийхээ төлөвлөөд тухайн өдрийнхөө мүүднээс хамаарч хаана сууж ажиллахаа шийддэг. Хүмүүстэй ярилцахаар бол том ширээнд харин эмо төлөв идэвхэжсэн бол чихэвч, булан хоёроо бараадаж суугаад ажилладаг. Нөгөө талаараа хэн хаана сууж байгааг нь хараад тухайн хүнийг ямар байгааг мэдчихэж болдог давуу талтай. Энэ нь бие биентэйгээ зөв ойлголцож, сайхан харилцаа үүсгэхэд хамгийн их нөлөөлдөг юм шиг санагддаг шүү.

Энд ажилладаг бүх хүмүүс оффисоо гэр шигээ л хайрладаг.

Танай компанийн оффис тун донжтой лофт дизайнтай юм аа. Интерьер шийдлийг хэрхэн бодож олсон түүхээ хуваалцахгүй юу.

Шинэ оффист нүүж ажиллах болсноо сонсоод хамгийн түрүүнд бүх ажилчидтайгаа тойрч суугаад ямар орчин бүрдүүлэх тухай ярилцсан юм. Маш гоё шинэ санаанууд гарсан шүү. Ажилчдынхаа саналыг нэгтгэн өрөөний хуваарилалт болоод дизайныхаа шийдлийг тодорхойлсон.

Ер нь хүн өдрийн ихэнх цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг шүү дээ. Мөн ажиллаж байхдаа жаргалтай бас бүтээмжтэй байх хэрэгтэй. Үүнээс эхлээд л асуултууд ар араасаа гарч ирсэн. Хаана хамгийн жаргалтай, тухтай байдаг вэ? гэхэд бүх хүний хариулт гэр гэдэгт санал нэгдсэн дээ. Ингээд гэртээ яагаад тухтай байдаг талаараа ярилцахад оффисын интерьерт тусгаж болохуйц сонирхолтой шийдлүүд бий болсон. Олон хүний сэтгэл шингэсэн учраас сайхан тохилог орчин болж чадсан гэдэгт огт эргэлзэхгүй байгаа.

Жишээ нь, нэг байрандаа удаан сууж ажиллахад уйтгартай байдгийг харгалзан оффисын хаана ч сууж ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. Бүр зогсоогоороо ажиллах боломж ч бас бий. Манай оффист дөнгөж гэр бүл болсон залуу ажилтнууд олон байдаг. Тиймээс хүүхдээ харах хүнгүй үед ажил дээрээ түр байлгаж болно гэдэг үүднээс хүүхдийн өрөөг тусгайлан тохижуулсан байгаа. Үүнийг маш зөв шийдвэр гэж боддог шүү. Харин хүүхдүүд байхгүй үед энэ өрөөнд брейн сторм, хурал хүртэл хийчхэж болно.

Гэр бүл, үр хүүхдэдээ санаа зовохгүй ажиллана гэдэг бол бүтээмжид нөлөөлөх чухал хүчин зүйл.

Бусад албан байгууллагаас ялгарах өөр онцгой шийдлүүд бий юу?

Ажилтан бүрийн амьдралын хэв маяг, өссөн орчин өөр. Тиймээс бүгдийнх нь сэтгэлд нийцүүлэхийн тулд оффисынхоо хэсэг, булан бүрийг өөр өөр байлгахыг эрмэлзсэн. Хэрвээ анзаарсан бол тусгаарлагч хананууд дандаа шилэн байгаа. Энэ нь хэдийгээр тусдаа сууж ажиллаж байгаа мэт боловч бүгд хамтдаа гэсэн мэдрэмжийг төрүүлэх зорилготой юм. Мөн шилэн хана орчныг илүү нээлттэй, цэлгэр харагдуулдаг.

Бас олон өнгийн өргөн нарийн утаснууд эмх цэгцгүй санагдуулдаг тул нэг ч цахилгааны утас, цэнэглэгчийн утас ил гаргаагүй. Аль болох утасгүй, bluetooth, air-ээр холбогдох боломжтой цахилгаан барааг сонгосон.

Бусад оффист тэр бүр байдаггүй бас нэгэн шинэлэг зүйл гэвэл энд ажлын цагаар шар айраг ууж болно. Хүн хүний ажлын арга барил ондоо шүү дээ. Зарим нь эмх цэгцтэй, ганцаараа байхыг илүүд үздэг бол зарим нэгний ажлын бүтээмж байгалийн гэрэл бага орчинд ихэсдэг. Харин өөр нэг хэсэг хүмүүс гэртээ байгаа мэт тухлангаа ажиллах дуртай гэх мэт… Манай ажилчид дунд алкоголь хэтрүүлэн хэрэглэдэг хүн байдаггүй учраас шар айраг уунгаа ажиллахыг зөвшөөрдөг.

Дараагийн онцлогтой зүйл бол энд харагдаж буй сэтгэл зүйчийн өрөө гэж бодож байна. Шинээр ажилд орох гэж ярилцлага өгч буй бүх хүн энэ өрөөнд анхны ярилцлагаа хийдэг. Харин бусад үед ажилчид маань хэн нэгэнтэй ярилцмаар санагдвал эсвэл түр амармаар үедээ энэ өрөөнд тайвширч, ярилцаж, амарч болдог. Өөрөөр хэлбэл энд орж ирээд гарахдаа тэр бүх асуудлаа салхинд хийсгээд гардаг гэж болно. Хүний сэтгэл санааны байдал ажлын бүтээмж, ур чадварт нөлөөлдөг гэдэг үүднээс удирдлагууд маань сэтгэл зүйчтэй ярилцах цаг болоод орчныг зориуд бий болгосон. Үүнийг би ажилтнаа үнэлдэг байгууллагын том соёл гэж талархаж явдаг.

Та бүхэн яг одоо захирлын өрөөг харж байна. Спорт автомашины жижиг сувенир, бас спорт сандал энэ өрөөнд байрладаг. Захирал маань спорт автомашин их сонирхдог хүн бий. Мөн Сүх жанжны үйл хэрэг болоод хийсэн бүтээсэн бүхнээр нь бахархдаг учраас түүний өрөөнд Сүх жанжны хөрөг зураг, баримлууд байдаг.

Гүйцэтгэл ажлын үеэр рендер зургаас өөрчлөгдсөн зүйл бий юу?

Анхандаа ургамлаар чимсэн хананууд бүгд амьд ургамлаар хийгдэх байсан. Харин ажиллагаа бас цаг хугацаа их зарцуулагдах учир хиймэл ургамлаар орлуулсан юм. Харин дараа нь яагаад ч юм амьд ургамлаар ханаа чимэглэж чадаагүйдээ “гэмшээд” янз бүрийн тасалгааны ургамал олныг авсан (инээв). Манай оффист жижиг, том гээд 40 гаруй төрлийн тасалгааны ургамал бий.

Цаашид нэмж хийхээр төлөвлөсөн зүйл?

Манай оффисын террас их том. Тиймээс ойрын хугацаанд амжиж террас хэсгээ тохижуулна гэж зорьж байгаа. Террасаа бүр гоё тохижуулж дуусаад та бүхнийг дахин урих болно оо. Манай оффист зочлон сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Энэ хүртэл хичээнгүйлэн уншсан уншигч нарт мөн баярлалаа.

Цаг гарган ярилцсанд баярлалаа, ажлын амжилт хүсье.

Деталиуд:

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

15 Сэтгэгдэл

Зочин

2020 / 09 / 27
Хариулах

WOOOOW

0

Зочин

2020 / 09 / 23
Хариулах

Playstation л янзын харагджийн даа

1

Зочин

2020 / 09 / 23
Хариулах

best office 2020 oy

0

Зочин

2020 / 09 / 23
Хариулах

Wow! Mongold iim design-tei, New York, London hotuudad bdg office-uud shg, baruunii ornuudtai hamt tsug niilen alhaj buy ni goy yumaa

0

Зочин

2020 / 09 / 23
Хариулах

дизайнер нь хэн бэ?

0

Зочин

2020 / 09 / 22
Хариулах

Saihan hamt olon baina

0

Зочин

2020 / 09 / 22
Хариулах

wooow

0

Зочин

2020 / 09 / 23
Хариулах

Хэний бүтээл юм бол? Дизайнерийн нэрийг бичнэ үү.

0

Зочин

2020 / 09 / 23
Хариулах

AmazeDesign гэдэг компань гэсэн байна.

0

Зочин

2020 / 09 / 22
Хариулах

Iim l gazar ajillah yumsan tsalin bol hamaagui sanagdlaa

5

Зочин

2020 / 09 / 22
Хариулах

Хожим гоё оффисыг идэж, ууж, өмсөж зүүж болохгүйг мэдээд харамсана. кккк

0

Зочин

2020 / 09 / 23
Хариулах

Yum buriig idej uuj omsoh zuuheer bitgii hemjij baigaarai.

1

Зочин

2020 / 09 / 23
Хариулах

Идэж, ууж, өмсөхийн тулд ажиллана ч гэж юу байхав дээ
Ажиллахын тулд л идэж, ууж, өмсөнө дөө XD

5

Зочин

2020 / 09 / 22
Хариулах

Huuhdiin orootei, beer uuj boldog, setgel zuichin orootei. Wow 👏 suulin uyed harsan hamgiin goy office baina.

5

Зочин

2020 / 09 / 22
Хариулах

гоё

0