Б.Жавхланбаяр, А.Гүнжинлхам: Засвар хийхээс өмнө шинэ орчиндоо амьдарч үзэх хэрэгтэй

Өнөөдрийн шинэхэн дугаараар гэр бүлийн үнэ цэн, жаргалтай дурсамж бас хөдөлмөр шингэсэн нэгэн интерьерийг онцолж байна. Бид энэ удаа Deutsche welle компанийн гүйцэтгэх захирал Б.Жавхланбаяр болон түүний гэргий А.Гүнжинлхам нарыг урьж ярилцлаа.


Б.Жавхланбаяр

А.Гүнжинлхам

Сайн байна уу? Урилгыг хүлээн авч, гэртээ урьсанд баярлалаа. Гэрийнхээ засварыг хэзээ эхлүүлсэн бэ?

Нөхөр: Манай гэрт зочилсон та бүхэнд мөн баярлалаа. Танай сайтын уншигчдад мэнд хүргэе. Манай гэр бүл энэ байшинд нүүж ирээд 1 жил гаруй хугацаанд огт засвар хийлгүй, яг л байгаа чигээр нь амьдарч эхэлсэн юм. Тодорхой хугацаа өнгөрөхийн хэрээр өөрчлөх зүйлс их байгааг анзаарч, засвар хийхээр төлөвлөсөн. Хөгжилтэй нь гэвэл, манай гэрийн засварыг хурдлуулсан зүйл борооны ус байсан/инээв/. Засвараа хийнэ дээ гээд алгуурлаад байсан чинь борооны ус таазыг маань шарлуулснаар биднийг засвараа яаравчлахад хүргэсэн хэрэг. Ингээд засварын ажлыг энэ оны 5-р сард хийж гүйцэтгэсэн. Миний хувьд засварын гүйцэтгэлийн дараа тохижуулах нь илүү ажиллагаатай хэсэг юм шиг санагдсан.

Эхнэр: Тийм шүү, манай гэрийн засвар ердөө 14 хоногт багтаад дуусчихсан. Харин тохижуулах тал дээрээ арай их хугацаа зарцуулсан. Өнгөний зохицол, тав тух, хүүхдэд ээлтэй орчин гэх мэт олон зүйлийг харгалзан бодолцож сонгосон болохоор багагүй хичээл зүтгэл, судалгаа орсон.

Интерьерийн тухай ямар сайт, сэтгүүлээс санаа авсан бэ?

Нөхөр: Би интерьертэй холбоотой бизнес эрхэлдэг болохоор мэргэжлийнхээ дагуу олон улсад зохиогддог барилгын материалын үзэсгэлэнд оролцдог. Барилгын үзэсгэлэнгээс их гоё шинэ санаануудыг олж харах боломжтой болохоор тэнд харсан зүйлээс санаа авсан. Мөн сонирхлоороо сэтгүүл цуглуулж уншдаг маань нөлөөлсөн гэж бодож байна. Монголоос гэвэл үйлчлүүлэгчдээсээ урам зориг авдаг. Орчин үед хүн бүр интерьертээ анхаарал хандуулж чанартай, оновчтой шийдлийг хэрэгжүүлдэг болсон шүү дээ. Энэ бүхэн гэрийнхээ интерьер дизайн хэрхэн байхыг бодож төлөвлөхөд хэрэг болсон.

Гэртээ засвар хийхээр төлөвлөсөн бол юун дээр анхаарах хэрэгтэй санагдсан бэ?

Нөхөр: Интерьерийн зураг гаргуулж засвараа эхлүүлбэл маш оновчтой байх. Тэгж байж хүсэн хүлээсэн үр дүнд 100 хувь хүрч чадна гэж бодож байна. Ихэнх хүмүүс “эхлүүлчихсэн байхад болчих байлгүй дээ” гэж бодоод засвараа ямар ч төлөвлөгөөгүй эхлүүлэх тохиолдол их ажиглагдсан. Үүний оронд урьдчилаад засварын дараа ямар болох, ямар баг хөлсөлж хийлгүүлэх, хэдий хэр хэмжээний зардал орох зэргийг тооцоолсон байвал амар болов уу.

Эхнэр: Хэрвээ интерьер зураггүй эхлүүлж байгаа бол хэр хэмжээний материал орохыг бэлдчихвэл амар санагдсан. Засварын үеэр аль нэг нь дутахгүй, бүгд байж байвал цаг зав хэмнэнэ.

Интерьерийн аль чиг хандлагыг баримталж тохижуулахыг зорьсон бэ?

Эхнэр: Бид хоёр гэрийнхээ интерьерийг аль болох эмх цэгцтэй байлгахыг зорьсон. Аль нэг хэв маягийг сонгож тохижуулаагүй боловч нийтэд нь харвал модерн өнгө аяс давамгайлж байгааг анзаарч болох байх.

Нөхөр: Дизайны аль нэг чиг хандлагад нийцүүлье гэхээс илүүтэй таалагдсан, тухтай байлгах зүйлсээ сонгосон. Гэрийн интерьерт байгаа бүхэн эхнэр бид хоёрын санал нэгдэж хийсэн сонголт гэж хэлж болно.

Засвар хийж буй материалын сонголт тун нарийн мэдрэмж шаарддаг. Танай гэр бүлийн хувьд ямар шалгуурыг харгалзан материалуудаа сонгосон бэ?

Нөхөр: Сүүлийн жилүүдэд манай улсын хүн ам ихээр төвлөрсөн газруудад утаа, тоосжилт их үүсэх болсон. Гадаа агаарын бохирдлоос гадна зайлшгүй анхаарах ёстой зүйл бол дотоод орчны агаарын чанар юм. Ялангуяа урд хөршөөс их хэмжээгээр хямд өртөгтэй тавилгын хавтан, барилгын элдэв материал, туслах хэрэгсэл ихээр орж ирдэг. Гэтэл ихэнх хямд материалуудад химийн хорт бодис ашиглагддаг гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Энэ дундаас хамгийн аюултай нь формальдегид хэмээх хавтангуудыг нягтаршуулахад ашиглагддаг цавуулаг бодис байдаг. Тавилга, хана, шал, зарим будаг зэрэгт агуулагддаг. Энэ бодис агаарт ууршиж уушги, тархи мэдрэлийн системийг гэмтээдэг.

Хамгийн аюултай нь формальдегид хэмээх хавтангуудыг нягтаршуулахад ашиглагддаг цавуулаг бодис байдаг.

Хэрвээ анзаарсан бол засвар дуусаад, эсвэл шинэ тавилга авахаар нэг хэсэг гэрээс эвгүй хурц үнэр үнэртдэг шүү дээ. Ийм үнэртэй байна гэдэг нь хорт бодис агаарт ууршсан байгааг илтгэдэг. Уншиж буй хүмүүст хандаж хэлэхэд гэртээ засвар хийхээр шийдсэн бол үзэмжтэй гоё сайхан харагдаж байгаагаас илүү чанартай, олон улсын стандарт хангасан, элдэв үнэргүй, хоргүй материалыг сонгоорой. Ийм сонголт хийхэд одоогоор маш их зардалтай мэт харагдах ч цаашдын ирээдүй, гэр бүлийнхээ эрүүл мэндийг бодвол харьцуулшгүй юм шүү.

Эхнэр: Бид тавилгын хавтангаа сонгоод, бүх тавилгануудынхаа бараг 80 хувийг захиалгаар хийлгүүлсэн. Нэг удаа зориглоод чанартайг сонговол эдэлгээ ч удаан болохоор эдийн засагт хэмнэлттэй.

Хүүхдийн өрөөний интерьерийн тухай ярилцъя. Их тухтай, өхөөрдөм зүйлс харагдаж байна шүү.

Эхнэр: Манайх охин, хүү хоёртой болохоор хэт ягаан эсвэл цэнхэр өнгийг сонгоогүй. Хүүхдийн сэтгэхүй, хөгжилд таатай нөлөөлөхүйц зөөлөн шар, ногоон өнгөөр тохижуулсан. Миний бодлоор хүүхдийн өрөөний ханан дахь газрын зураг их сайхан харагддаг юм. Үүнийг обойн хэвлэлд өгч хэвлүүлж наасан. Мөн гараар зурж, каллиграфи хийдэг хүнд захиалгаар энэ зургуудыг зуруулсан юм. Эгдүүтэй хэрнээ урам зориг өгөхүйц хөөрхөн үгтэй болохоор таалагддаг. Элдэв химийн бодисгүй, угааж цэвэрлэхэд хялбар, аюулгүй учраас модон тоглоомуудыг хүүхдүүддээ мөн сонгож өгсөн.

Интерьертээ зориуд төлөвлөж  хийсэн шийдэл бий юу?

Нөхөр: Энэ жил дэгдсэн өвчний улмаас ихэнх цагийг гэрээсээ ажиллах шаардлагатай болсон учраас ажлын өрөөг зориуд бий болгосон. Ингэхдээ энэ өрөөний тавилга болоод ханын өнгийг их төлөвлөж хийсэн. Миний хувьд бараан өнгийн өрөөнд байхдаа анхаарлаа сайн төвлөрүүлж, тухтай ажиллаж чаддаг болохоор ажлын өрөөнийхөө тавилга, ханын өнгийг ингэж шийдсэн.

Танай гэрт хамгийн их ашиглагддаг декор байгаа юу? Жишээ нь, лаа, үнэртэн, тасалгааны ургамал гэх мэт.

Эхнэр: Тасалгааны ургамал гэвэл арчилгаа бага шаарддаг ч мөнхрөө их таалагддаг. Харин үнэртэн лаа зэргийн оронд "essential oil" ашигладаг. Унтлагын өрөөндөө тайвшруулах нөлөөтэй ургамлын үнэр, хүүхдийн өрөөнд дархлаа дэмжиж, өрөөн дэх агаарыг цэвэршүүлдэг сэнгэнэсэн цитрусын үнэр гэх мэт зориулалтаас нь шалтгаалаад ашигладаг. Би бас орон орны онцлогийг харуулсан аяга цуглуулах хоббитой. Энэ цуглуулга гэрт маань сонирхолтой декор болж чаддаг.

Тухайн гэр бүлийн үнэт зүйл, ажил мэргэжил, онцгой дурсамжийг амьдарч буй орчин нь илэрхийлдэг гэлцдэг. Танай гэрийн интерьер юуг илэрхийлэх вэ?

Нөхөр: Эхнэр бид хоёр гэр бүл болоод анх гал тогоо, зочны өрөө нь хамтдаа жижиг байранд амьдралаа эхлүүлж байсан юм. Тэр үед жижиг ч гэсэн гал тогоондоо амттай хоол хийгээд, эхнэртэйгээ зэрэгцэж суугаад хооллох нь надад хамгийн жаргалтай санагддаг байсан. Би хоол хийх дуртай болохоор амралтын өдрүүдэд аль болох гэр бүлдээ амттай хоол хийж өгөнгөө хүүхдүүдтэйгээ тоглож өнгөрүүлэхийг хичээдэг. Өөрийн хийсэн хоолоор эхнэр хүүхдээ дайлж, тэднийхээ жаргалтай байгааг харахаар анх гэр бүл болоод удаагүй байсан үе маань бодогдоод сайхан байдаг юм. Тиймээс манай гэр бүлийн хувьд гал тогоо, хоолны ширээний хэсэг хамгийн нандин.

Манай гэр бүлийн хувьд гал тогоо, хоолны ширээний хэсэг хамгийн нандин.

Энэхүү ярилцлагыг уншиж буй залуу гэр бүлүүдэд хандаж юу гэж хэлэх вэ?

Эхнэр: Бид хоёр гэрийнхээ засварыг эхлүүлэхээс өмнө бараг хаана ямар тавилга, ямар өнгийн хана байхыг төлөвлөчихсөн болохоор амар байсан. Тэгэхээр шинэ байранд ороод шууд л засвар хийх гэж яаралгүй нэг хэсэг шинэ орчинд амьдарч үзэх хэрэгтэй байх. Хаана юу хийвэл болохоор байна, дизайны чиг хандлагуудыг судалж, өөрсдөө мөн тодорхой хуримтлал үүсгээд засвараа эхлүүлбэл оновчтой гэж хэлье.

Танд хэрэг болж мэдэх жагсаалт:

Том өрөөний буйдан, кофе ширээ, сандал, толь:
COZZO – European furniture

Плита:
Primi Итали Плита

Ханын Лед гэрэлтэй төмөр тавиурууд:
Egger Möbel LLC

Хөшиг:
Хатан хөшиг

Хүүхдийн майхан:
Nomuda Home

Хивс:
Эрдэнэт Хивс & Турк хивс
(Мишээл & Хүннү молл Home & More Mongolia)


Уран зураг:
Зураач Батжин

Ханын эмульс:
Samwha
Ханын хавтан, шал:
Европ барилгын материалууд – Egger brand

Гал тогооны тавилга:
Komplekt – Үндэсний тавилга үйлдвэрлэгч

Ажлын өрөө, унтлагын өрөөний тавилга:
UG furniture – Өнгөт гялбаа ХХК

Хүүхдийн давхар ор:
Woodman

Хүүхдийн сандал ширээ, номын тавиур:
IKEA Mongold

Ажлын өрөөний Абажур:
ODD Lighting Shop

Ажлын өрөөний ор болдог буйдан:
Best Buidan

Хүүхдийн өрөөний каллиграфи:
Instagram: @orkho.on, @joyfylsparkly

Деталиуд:

Ярилцсанд баярлалаа. Танай гэр бүлд аз жаргал хүсье.

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

18 Сэтгэгдэл

Зочин

2020 / 10 / 01
Хариулах

Байраа засах гэсийн, хэнээр зургаа хийлгэж, хэнээр засуулвал гое бас хурдан тэгээд боломжийн үнэтэй болох вэ? холбож өгнө үү

0

Зочин

2020 / 08 / 18
Хариулах

woooow

0

Зочин

2020 / 07 / 31
Хариулах

гоё болжээ гэхдээ ингэж тохижуулахад их мөнгө орох байх да

0

Зочин

2020 / 07 / 30
Хариулах

Сайн у3.Маш гоё болжээ.Аз жаргал хүсье.

1

Зочин

2020 / 07 / 30
Хариулах

Аз жаргал, инээд хөөр, харилцан итгэл, хайр халамжийг хүсье, гоё байна!

3

Зочин

2020 / 07 / 28
Хариулах

Too many colors and staff s minimalist is best mann but not bad

2

Зочин

2020 / 07 / 28
Хариулах

Mash goe

1

Зочин

2020 / 07 / 29
Хариулах

Woow goy sanaa ugsund bayarlalaa. Ger buld ni hamgiin sn sxniig huseyee

0

Зочин

2020 / 07 / 28
Хариулах

төгс шийдэл санагдлаа. Хүүхдийн өрөөний тоглоомын тавиурын ямар газраар хийлгэсэн бэ. Би хүүхдийн тавилга хийлгэсэн чинь санаанд таарсангүй ээ

0

Зочин

2020 / 07 / 28
Хариулах

https://www.facebook.com/1548409272126226/posts/2457525117881299/?d=n – энд комментоор бичээрэй, холбож өгье

0

Зочин

2020 / 07 / 28
Хариулах

Ibis zochid buudal shig sonin haragdaj bna

2

Зочин

2020 / 07 / 27
Хариулах

Засвараа ямар хүмүүсээр хийлгэсэн бэ? Холбоо барих утас фб үлдээгээч. Одоо чанартай сайн сэтгэлээсээ хийдэг засварчин олох л хэцүү байгаа.

6

Зочин

2020 / 07 / 28
Хариулах

https://www.facebook.com/1548409272126226/posts/2457525117881299/?d=n – энд комментоор бичээрэй, холбож өгье

0

Зочин

2021 / 04 / 22
Хариулах

Hund sxn ug helj suraa chinii ger bul huuhduud amidrah geegui shude. Sxn bolson bn bitgii ataarh l geyda

0

Зочин

2020 / 07 / 27
Хариулах

Хэрэгтэй зүйлс ярьжээ. Энэ дотоод агаарын чанар үнэхээр чухал гэдэг юм билээ гадаадад

0

Зочин

2020 / 07 / 27
Хариулах

Воов миний санаатай нийцлээ.гоё болжээ

0

Зочин

2020 / 07 / 27
Хариулах

Сайхан тохижуулжээ…зөвлөгөө авч болохуу? Яаж холбогдох вэ..

0

Зочин

2020 / 07 / 28
Хариулах

https://www.facebook.com/1548409272126226/posts/2457525117881299/?d=n – энд комментоор бичээрэй, холбож өгье

0