Б.Одгэрэл: Байгальд ээлтэй амьдрах нь хэрэглээгээ өөрчлөхөөс эхэлнэ / Gentleroom

Дэлхий дээрх нийт хог хаягдлыг төрлөөр нь ялган ангилбал хамгийн их хаягдлыг барилгын хог эзэлдэг бол удаах байранд сүлжмэл, даавуун нэхмэл эдлэлийн хаягдал ордог. Өөрөөр хэлбэл хувцас, хөнжил, хөшиг, буйдангийн бүрээс, ширээний бүтээлэг, ор дэрний цагаан хэрэглэл гэх мэт даавуун нэхмэл эдлэл дэлхий нийтэд маш эрэлттэй байхын зэрэгцээ энэ эрэлтийг хангахын тулд химийн орцтой материал их хэмжээгээр үйлдвэрлэгддэг байна.

Харин бид энэ бүхний эсрэг бүтээлчээр “тэмцэж”, эрхэлж буй бизнесээрээ дамжуулан бусдыг эерэг зөв хандлагад уриалан чиглүүлж буй нэгэн эмэгтэйг урьж ярилцлаа. Энэ бол Gentleroom компанийн үүсгэн байгуулагч Б.Одгэрэл юм.


Gentleroom компанийн үүсгэн байгуулагч
Б.Одгэрэл

Биднийг өөрийн урландаа урьсанд баярлалаа. Та бүхнийг зөвхөн бүтээгдэхүүн борлуулдаг гэдгээс гадна байгаль дэлхийгээ хайрлах амьдралын зөв хэв маяг, эерэг хандлага түгээж ажилладаг юм болов уу гэж бодогдлоо. Анх бизнесийн санаагаа хэрхэн олсон тухайгаа хуваалцахгүй юу?

Манай хүүхэд энэ бизнесийн санааг олж өгсөн гэж болно. Хүүхэд нялх үе дээрээ ихэнх цагийг орон дээрээ өнгөрүүлдэг дээ. Мөн амаараа дамжуулан аливааг мэдэрч танин мэддэг. Энэ үедээ хүүхэд маань даавууны буланг амандаа хийж үзнэ, өдөржин орон дээрээ хөрвөөж тоглоно, заримдаа их хөлөрсөн байдгийг анзаараад даавууны орц найрлага, материал болоод будгийнх нь тухай судлахаар шийдсэн. Үр дүнд нь цагаан хэрэглэл хэчнээн чухал болохыг ойлгосон. Ер нь эцэг эх болгон үрдээ хамгийн сайхныг хүсдэг шүү дээ. Харин бидний хувьд үр маань өөрийн үйлдлээрээ бизнесийн санаа олж өгөхийн зэрэгцээ дэлхийд үүсдэг хог хаягдлын тухай, байгальд ээлтэй амьдрахын ач холбогдлыг илүү ихээр ойлгуулсан гэж боддог.

The Gentleroom-ийн тухай танилцуулж өгнө үү?

Зарим уншигчид маань биднийг инстаграм платформ дээрх Thegentleroom хаягаар таньж байгаа болов уу. Манайх 2018 онд байгуулагдсан цагаасаа хойш gentleroom.mn вэбсайтаар дамжуулан Gentle брэндийн нийт 12 загварын ор хөнжлийн даавуу худалдаалж байна. Санал болгож буй бүтээгдэхүүн маань энэ хугацаанд хэрэглэгчдийн сэтгэлд нийцэж, талархлыг хүлээж чадсанд би их баяртай байдаг. Өнөөдрийг хүртэл 2 жил гаруй хугацаанд бид маш олон үйлчлүүлэгчтэй болж чадсан байна. Мэдээж хэрэглэгчийн тоо нэмэгдэх тусам одоогийн борлуулж буй 12 загвараас гадна шинэ загваруудын эрэлт их үүссэн. Иймд бид энэ жилээс эхлэн өөр брэндийн шинэ загваруудыг худалдаанд гаргахаар төлөвлөөд байна.

Та бүхэн Gentle-ээс гадна шинээр хамтран ажиллахаар төлөвлөсөн брэндээ ямар шалгуурт нийцүүлэн сонгосон бэ?

Монголын зах зээлд даавуун эдлэл худалдаалах хүсэлтэй хэд хэдэн гаднын брэнд манайд санал тавьсан. Гэхдээ бид бүгдийнх нь хүсэлтийг хүлээн авахаасаа урьтаж аль болох байгальд ээлтэй, эко, минималист хэв маягтай эсэхээс хамааран хамтран ажиллахаа шийддэг. Энэ нь манай бизнесийн гол үзэл баримтлал юм. Мөн 6-н сарын турш судалгаа хийсний үндсэн дээр сонголтоо хийн хамтран ажиллахаар болсон байгаа. Эхний ээлжид Тайвань болон Япон улсын хоёр брэндийг албан ёсоор худалдаалахаар болсон.

Нийт 6-н сарын турш судалгаа хийдэг гэлээ. Их урт хугацаа байна шүү. Яг ямар судалгаа хийдэг талаараа тодруулж болох уу?

Юуны өмнө тухайн брэндийн материалын чанарын шаардлага хангасан сертификатаас эхэлнэ. Дараа нь тухайн даавууны дээжийг 100% цэвэр даавуу мөн эсэхийг шалгана. Тэгээд OEKO-tex (нэхмэл эдлэлийн стандарт)-ын гэрчилгээтэй бол давуу тал болдог. Мөн байгальд ээлтэй технологи ашиглаж байгаа юу гэдгийг үйлдвэр дээр нь очиж судлахыг эрмэлздэг. Энэ бүхнээс хамгийн чухал шалгуур нь манай хамт олон бүгдээрээ тухайн брэндийн даавууг хэрэглэж, турших юм. Жишээ нь, Угаахад будаг гарч, шинж чанараа алдаж байна уу, бөөсөрч эсвэл хэрэглэх тусам зөөлөрч байна уу гэх мэт бүхий л талаас нь шалгаж үздэг. Ингэхэд л хамгийн багадаа 6 сар болсон байдаг.

Ер нь цэвэр даавууны онцлог шинж нь юу байдаг вэ?

Маш олон улс үндэстэн өөр өөрийн онцлог бүхий даавуу үйлдвэрлэдэг. Харин бидний хувьд зөвхөн байгальд ээлтэй, хүний биед сөрөг нөлөөгүй цэвэр даавуу худалдаалах зорилготой ажилладаг учраас шалгуураа ч өндөр тавьдаг л даа. Цэвэр хөвөн даавуу нь маш олон давуу талтай. Хүний арьсанд сөрөг нөлөөгүй буюу хөлөргөхгүй, эдэлгээ даах чадвартай, арчлахад хялбар, эдийн засгийн хувьд боломжийн үнэтэй борлуулагддаг. Мөн үйлдвэрлэлийн дамжлага багатай, байгальд эргээд хурдан задарч шингэдэг гэх мэт…

Гэтэл хөвөн даавууны орц болох хөвөнгийн уг гарал, хийц, нэхэлт зэргээс шалтгаалан хэдий бүгд цэвэр даавуу гэсэн шошготой боловч янз бүрийн шинж чанартай байх нь бий. Зах зээл дээр байдаг зарим даавуун бүтээгдэхүүн угаах бүрд хатуурч, арьсанд таагүй мэдрэмж төрүүлж, бөөсрөх хандлагатай байдаг. Энэ нь даавуунаас гадна синтетик, полистр, нейлон материалаар баяжуулсан хольцтой даавуу байх магадлалтай юм. Иймэрхүү даавуу одоогоор дэлхий дахинаа маш их үйлдвэрлэгддэг ба эцэстээ байгальд хор хөнөөлтэй хог болж хувирдагт бид маш их эмзэглэдэг.

Ийм хольцтой үйлдвэрлэгддэг даавуунаас татгалзах тухайд та уншигчдад юу гэж уриалах вэ?

Хүн өөрт тохирсон сайн даавуу магадгүй байгальд ээлтэй брэндийг олох хүртлээ үргэлж шинэ даавуу худалдан авч хэрэглэдэг шүү дээ. Үүнээс болоод хэрэглэгдэхгүй илүүдэл даавууны нөөц үүсэж хаягдал бий болгодог. Гэтэл даавууг хийхэд маш их хэмжээний ус ашиглагддаг гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй болов уу. Иймээс бид аль болох нэг аваад удаан хугацаанд хэрэглэгдэх цэвэр хөвөн даавууг хэрэглэгчдэдээ санал болгодог. Ингэснээр бид байгаль дэлхийд жил бүр нэмэгдсээр байгаа хог хаягдлыг өчүүхэн ч болов бууруулж байгаа гэдэгт итгэдэг.

Цаашид та бүхэн ямар ажлууд нэмж хийхээр төлөвлөсөн бэ?

Ямартай ч шинэ загварууд ойрын хугацаанд нэмэгдэж дэлгүүрт маань ирнэ. Түүнчлэн, цаашид дан ганц ор хөнжлийн даавуунаас гадна хүнийг сайхан тухтай унтаж амраах унтлагын өрөөнд шаардлагатай дэр, хөнжил гэх мэт зүйлсийг худалдаалах зорилттой байгаа. Гэхдээ юу юунаас илүүтэй хүн бүрийг чанартай, байгальд ээлтэй мөн минималист хэв маягтай эдлэл хэрэглэж заншаасай гэж хүсдэг дээ.

Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

16 Сэтгэгдэл

Зочин

2020 / 11 / 25
Хариулах

svvliin 2 jil gentleroom xereglej baina da

0

Зочин

2020 / 10 / 26
Хариулах

Sanamsargui avsaan goy baisan shuu

0

Зочин

2020 / 10 / 06
Хариулах

haygaa utasaa uguuch haanas avch boloh ve

0

Зочин

2020 / 09 / 30
Хариулах

edniihiig avch baisaan uneheer taalagdsan

0

Зочин

2020 / 10 / 04
Хариулах

Дүүдээ ажилын амжилт хүмье мундаг шүү

0

Зочин

2020 / 09 / 29
Хариулах

amjilt

0

Зочин

2020 / 09 / 29
Хариулах

Маш их таалагдсан шүү баярлалаа…

0

Зочин

2020 / 09 / 29
Хариулах

хаанаас авч болох вэ.хаяг

0

Зочин

2020 / 09 / 28
Хариулах

gentle daavuu n ystoi super shuu. sanaandgui yvh bgd zahialaad avsan chn trnees hoish uur daavuu ystoi taalagdahaa bolison. iluu olon turulteu boloosoi

3

Зочин

2020 / 09 / 30
Хариулах

Хаанаас авах вэ? Хаяг, утасаа өгөөч?

0

Зочин

2020 / 09 / 28
Хариулах

Minii duu amjilt husie

0

Зочин

2020 / 09 / 29
Хариулах

uneheeriin bied evteihen tav tuhiig medruulsen goy daavuu bna lee manaihaan ene daavuunaas avch heregleerei.mundag duudee bayrlalaa.amjilt husie.

0

Зочин

2020 / 09 / 28
Хариулах

Iim hoorhon ohin hiideg baisan ym uu 😍

0

Зочин

2020 / 10 / 09
Хариулах

Gaihaltai saihan biyd niilemjtei shuu

0

Зочин

2020 / 09 / 28
Хариулах

Үнэхээр сайхан ярилцлага болжээ. Зөв бодолтой ухаантай бүсгүй юмаа. Даавууг авч хэрэглэж байгаа үнэхээр зөөлөн тав тухтай шүү. Баярлалаа.

0

Зочин

2020 / 10 / 26
Хариулах

http://www.gentleroom.mn

0