Яг л хаа нэгтээ сэтгэл татам зүгт чиглүүлэх “портал” мэт гоёмсог LED хана QUINTO CONCEPT STORE-т зочилсон хэн бүхнийг найрсгаар угтана. Мөн дэлгүүрийн дотор, гадна уур амьсгалыг бүрэн илтгэж байгаа нь гайхалтай байв. Энэхүү дэлгэц нь улирал, цаг үеийн тухай бүхий л сэтгэгдлийг үйлчлүүлэгчдэд бодитоор мэдрүүлэх зорилготой аж.
Бид Premier Tailor, L’uomo, Isaia, âme болон энэхүү Quinto concept store-ыг үүсгэн байгуулсан Т.Зоригтой ярилцсан юм. Quinto бол хувцас загварын хамгийн шинэлэг хэв маягуудыг хүндэтгэн таашаадаг, бусдаас онцгой “Look” бүрдүүлэх дуртай хэн бүхний заавал зорин ирэх орчин гэлтэй. Ингээд өөр хаана ч давтагдахгүй онцгой шийдлүүдийг интерьертээ шингээсэн Quinto concept store-ыг дотроос нь харцгаая!
Сайн байна уу, юун түрүүнд Quinto дэлгүүрийн тухай танилцуулж өгнө үү.
Манай дэлгүүр Gucci, Dior, Balenciaga, Celine гэсэн үндсэн 4 брэндийг нэгтгэн хамгийн анх 11 сард үүд хаалгаа нээж байсан бол одоо 2022 оны өвлийн коллекцоос эхлэн YSL, D&G, Moncler зэрэг брэндийг нэмснээр нийтдээ дэлхийн 7 алдартай брэндийг нэгтгэн өргөжсөн байна. Миний хувьд Quinto concept store-т илүү эрэгтэйлэг уур амьсгал болоод динамик орон зай бүрдүүлэхийг эрмэлзсэн. Мөн уран баримал, контемпорари хэв маяг бүхий тавилга, декор ашигласнаараа зөвхөн хувцас хэрэглэлээс гадна урлагийн бүтээлийг харж таашаах боломжийг үйлчлүүлэгчдэдээ олгосноороо онцлогтой. Манай хамт олон үйлчлүүлэгч бүрдээ хамгийн таатай мэдрэмж, сайхан сэтгэгдэл үлдээхийг чухалчилдаг.
Интерьер дизайны хувьд ямар онцгой деталиудыг гүйцэтгэсэн бэ?
Өдөр тутмын хувцас гэхээс илүүтэй загварлаг, шийдэмгий хувцаслах дуртай үйлчлүүлэгчдэд Quinto дэлгүүр маань зориулагдсан. Тиймээс орчныг мөн тийм мэдрэмжээр цогцлоохыг эрмэлзсэн. Дэлгүүрийн угтах хэсэгт LED хана байрлуулснаар тухтай уур амьсгал оруулах, магадгүй тухайн өдрийн онцлогт тохируулаад ус урсах, гал дүрэлзэх гэх мэт үзэсгэлэнт байгалийн зураглал харуулах, эсвэл Times square–ийн “завгүй” гудамжийг ч харуулах боломжтой. Яг тийм цаг мөчид очиж буй мэт мэдрэмжийг үйлчлүүлэгчдэд өгөх юм. Мөн алдарт VOID хөгжмөөр дэлгүүрийн акустик шийдлийг гүйцэтгэсэн байгаа. Ерөнхийдөө хөгжим, урлаг спортод дуртай хүмүүст “Quinto дэлгүүр ч мөн ижил сонирхолтой” гэдгээ орчноороо илэрхийлж буй юм. Хэдийгээр VIP өрөө байхгүй ч манай дэлгүүрт мэргэжлийн бариста ажилладаг тул кофе болон уух зүйлсээр үнэгүй үйлчлэх болно. Дэлгүүрийн төв хэсгийн таазны гэрлийг зөвхөн дэлгүүртээ зориулан тусгайлан хийсэн ба огтхон ч залгаасгүй бөөрөнхий хэлбэртэй.
Та өөрийн удирддаг бусад concept дэлгүүрийнхээ интерьер шийдлийн тухай товч дурьдаж өгнө үү.
Аливаа зүйл нэгдсэн агуулгатай, цогц нийлэмж бүрдүүлсэн байх хэрэгтэй гэж боддог. 𝐏𝐫𝐞𝐦𝐢𝐞𝐫 𝐓𝐚𝐢𝐥𝐨𝐫–ын хувьд биеэс хэмжээ авч үйлчилдэг онцлогтой дэлгүүр учир тухтай, дулаан уур амьсгал зонхилдог. Модон хийцлэл, гүн өнгө интерьертээ бүрдүүлсэн.
𝗜𝗦𝗔𝗜𝗔 дэлгүүр бол 100% франчайз тул дэлхий дахинд байх бусад бүх дэлгүүрүүдтэй ижил интерьерийг баримтлан тохижуулсан. Концепцийн хувьд Napoli хэв маягтай бөгөөд VIP өрөөтэй, артистик мэдрэмж олгодог. Яг л гишүүнчлэлтэй хүндэт үйлчлүүлэгчдээ угтаж буй мэт сэтгэгдлийг төрүүлдэг гэж хэлж болох юм.
𝐚̂𝐦𝐞-ын хувьд анхны мултибрэнд дэлгүүр байсан тул классик, эмэгтэйлэг бөгөөд илүү дутуу зүйлгүй, тухтай уур амьсгалтай байлгахыг зорьсон. Ханан дээрээ контемпорари чулуун ханатай ч бусад талаараа маш дулаан уур амьсгалтай шик тавилгуудаар тохижуулсан.
Ер нь худалдан авагчдын шийдвэр гаргалтад орчны нөлөө хэр чухал гэж боддог вэ?
Мэдээж орчны нөлөө маш чухал шүү дээ. Гэрэл, орчин, үнэр, хөгжим гээд тухайн интерьер зочдодоо ямар нэгэн сэтгэгдэл төрүүлдэг байх хэрэгтэй гэж боддог. Орчин үеийн үйлчилгээний салбаруудын өрсөлдөх гол зүйл нь “costumer experience” болсон. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгч дэлгүүрт ороод юун дээр алхах вэ, тэдгээрээс ямар мэдрэмж авах вэ гэдэгт үйлчилгээний байгууллагууд хэдийн анхаарал хандуулж эхэлсэн. Онлайн худалдаа эрчимжсэн өнөө үед бараа бүтээгдэхүүнийг яаж ч авах боломжтой. Гагцхүү үйлчилгээний мэдрэмж авах, тухайн брэндийн сүнслэг мөн чанарыг мэдэрч сонголт хийх орчин, үйлчилгээ байна гэдэг нь чухал юм.
Таны хувьд аль дэлгүүрийн үйлчилгээ хамгийн их сэтгэлд тань хүрсэн бэ? бас яагаад?
Италын Милан хот дахь “Corso Como 10” concept дэлгүүрийн үйлчилгээ, орчин гээд бүх зүйл нь хамгийн их сэтгэлд хүрдэг. Дотроо орохоор өөрийн гэсэн гардентай, тэндээ жижиг кафе ажиллуулдаг нь таалагддаг. Мэдээж мултибрэнд дэлгүүрийн салбартаа дэлхийд ТОП-д тооцогддог учир үйлчилгээ, орчинд нь эргэлзэх шаардлага гардаггүй. Надад бол тухайн газраас онцгой өөр мэдрэмжийг авах нь хамгийн гоё “costumer experience” болж чаддаг.
Ярилцсанд баярлалаа.

Хаяг: Давхар 1, Shangri-La Centre, Ulaanbaatar
Ажлын цаг: Даваа-Ням 10:00 -21:00 цаг
Холбоо барих утас: +976 7755 5151, +976 9322 5555 (Viber)
Facebook: Quinto Concept Store
Зочин
2023 / 01 / 31Гүйцэтгэгт ААН нь ямар газар байна?
Зочин
2022 / 03 / 17luxury gej yu baidgiig haruulj chadaj baina doo