Энэ удаагийн “Миний өрөө” буландаа “Monstar production”-ныг онцолж байна. Биднийг зорин очиход Vandebo хамтлагийн гишүүн ЭБО болон директор Siente нар угтан авч өөрсдийн оффис, дуу бичлэгийн өрөөгөө танилцууллаа.

Vandebo хамтлаг
Ebo
Сайн байцгаана уу? Та бүхэнд би яг одоо дуу хийдэг студийн өрөө болон өөрсдийн оффисыг танилцуулъя. Манайхыг ихэнх хүмүүс студи гэж ойлгодог байж магадгүй. Гэхдээ цаана байгаа өрөөнүүдтэй танилцвал студи бус энтертайнмент оффис гэдэг нь ойлгомжтой болно байх. Ингээд Monstar production-д тавтай морилно уу.
Эхлээд дуу бичдэг өрөө лүү бүгдээрээ орцгооё. Манай хамтлагийн хоёр дахь цомгийн тал хувь нь бас шинээр гаргасан "Баярлалаа" цомгийн дуунууд бүхэлдээ энэ өрөөнд бичигдсэн юм. Өөрөөр хэлбэл, Vandebo хамтлагийн түрүү жилийн зунаас хойш цацагдсан бүх дуу энд бий болсон.

Баярлалаа цомог ↑
Дуу бичих үед ямар орчин бүрдүүлсэн байвал чамд тухтай байдаг вэ?
Ихэвчлэн ганцаараа сууж дуугаа бичих нь надад тухтай санагддаг. Мөн заримдаа бүх гэрлээ унтраагаад харанхуйд дуугаа сонсож үздэг. Энэ нь засах зүйл байгаа эсэхийг шалгахад тусалдаг юм. Бас кофе уунгаа дуугаа бичих үнэхээр урамтай шүү /инээв/.
Миний хувьд ямар нэгэн ажлыг цаг нартай уралдаж яаруу хийх хэцүү байдаг. Яг л өөрийн хүссэн тухтай орчинд цагт баригдахгүй ажиллавал сайхан гэх юм уу даа. Хэрвээ зарим уншигчид анзаарсан бол энэ дуу бичлэгийн өрөө Дуучин Болд ахтай хийсэн "AYO" дууны эхлэл хэсэгт хальт харагддаг.
Нэг шинэ дуу сонсогчдын хүртээл болтлоо ойролцоогоор хэр хугацаа шаарддаг вэ?
Дуу болгон янз бүр. Зарим үед тэр өдөртөө бэлэн болох тохиолдол ч байсан. Би ихэнхдээ дуугаа бичиж дууссаны дараа 30, 40 минут үргэлжлүүлж суугаад дууны миксээ өөрөө хийчихдэг юм. Үг бичих, найруулах зэрэг бол харьцангуй хурдан гараас гарчихдаг л даа. Харин яг таг тохирсон гоё ая олохын тулд хугацаа их ордог.
Шинэ цомгоо саяхан гаргасан шүү дээ. Одоо ямар ажил дээр төвлөрч байна вэ?
Манай BABU цомог гаргах гэж байгаа. Бид тэр шинэ цомогт багтах зарим дуунуудын найруулга дээр ажиллаж байна.
Сонирхол татахуйц өөр хэсгүүдээ танилцуулж болох уу?
Дараагийн сонирхолтой байж болох зүйл бол хиймэл ургамлаар чимэглэсэн энэ хана гэж бодлоо. "Monstar live"-ын эхний гурван дугаарын ард харагддаг юм. Хэрхэн ийм дизайнтай болсон тухай Siente илүү дэлгэрэнгүй ярьж өгнө байх.

Director / Monstar Production
Siente
"Monstar live" маань анхнаасаа л ямар нэгэн зассан тайз эсвэл орчин бүрдүүлж байж бичлэгээ хийж ирсэн л дээ. Тиймээс 2-р цувралыг хийхдээ өмнөхөөс арай шинэлэг болгох гэж хичээсэн. Ерөнхийдөө халуун орны ойг санагдуулам background бүрдүүлэхийг төлөвлөсөн юм. Гэхдээ яг одоогийн харагдаж байгаа шиг ийм болно гэсэн огт төсөөлөлгүй, шууд л чимэглэж эхэлсэн.
Анх ногоон навчтай ханын цаас наасан боловч хангалттай гоё болж чадаагүй. Нэг л дутуу харагдаад байсан болохоор хиймэл ургамлаар чимэглээд сэтгүүлийн нүүр хуудаснууд нааж нэмсээр байгаад одоогийн дүр төрхөө олсон гэж болно. Алдартай репперүүдийн зургууд энэ ханыг их гоё болгосон гэж боддог шүү.
Бас манай "To do list" их гоё. Хийсэн ажлуудаасаа урам авахаас гадна цаашид төлөвлөсөн зүйлсээ харах болгонд эрч хүч мэдэрдэг. Төлөвлөгөөний дагуу ажил амжилттай бүтсэн байхыг харахад сэтгэл дүүрдэг дээ. Яг л тийм мэдрэмжийг мэдрүүлдэг. Цаашилбал тэгээд гал тогооны хэсэг байна. Энэ бас л Monstar live дээр гарч байсан гэдгийг зарим нь хараад таньж байгаа болов уу.
Ebo: Сонирхуулж хэлэхэд, бид нар хамт олноороо эрүүл чийрэг байх гээд цөөхөн дасгалын төхөөрөмжийг энд байрлуулсан. Өдөрт 50-н удаа суниана гэсэн чалленж хэрэгжүүлж байгаа. Сүүлийн үед Airsoft буудлагын спортыг мөн сонирхож хичээллэж эхэлсэн.
Siente: Харин энд 2019 онд UB Radio Chart-аас Vandebo хамтлаг "Оны шилдэг артист"-аар шалгарч авсан шагнал харагдаж байна. Хажууд нь Monstar Production дөнгөж байгуулагдаж байх үед даруулсан гэрэл зураг болон Vande Ebo хоёрын анх танилцаж байсан чатны screenshot байна. Томруулаад харвал уншиж болох байх аа. Ер нь энд байгаа зүйлс бүгд их дурсамжтай.
Ингээд манайхаар "зочилсонд" баярлалаа. Дараагийн шинэ уран бүтээлээр уулзацгаая!
Бусад деталиуд:

Зочин
2020 / 09 / 09Woooaw goy ofice bna tsaashdaa ene goy prodacshind urt utaan ajilah bas uran buteeluut ni delhiid garah tomoohon uran butel bolhiig husey amjilt guys
Зочин
2020 / 09 / 04ymr goy tsewerhen taiwan haragdaj bnaa iim gazar hvmvvs durtai zvilee hiij tvvneese taashaal awch sain ajlahgv geed ch yah bleede yg l ger shig❤️
Зочин
2020 / 09 / 03interior design ni ih huurhun boljee
Зочин
2020 / 09 / 03Wow ymr goy tseverhen, tohilog studio ve
Зочин
2020 / 09 / 03❤
Зочин
2020 / 09 / 04Hair ymaa
Зочин
2021 / 02 / 07bi duu gargah sanaatai bgaa nadad tuslahiig husii odoogoor 3 duu tsohioson bna ayiig ni olood bichuuleh bas clip entr dutuu bna ah naraa zuvluguu ugch hamt duulj ugch blhuu
Зочин
2020 / 09 / 03Uuu naisss
Зочин
2020 / 09 / 03Woow gaihaltai ❤️❤️❤️
Hairtai shvv vandebo
Зочин
2020 / 09 / 06💖
Зочин
2020 / 09 / 03Naiss
Зочин
2020 / 09 / 03Stiudee vneheer saihan tohijuuljee Vandebo bolon Monstar production iihaa hamt olond uran bvteeliin undruus undur amjiltiig hvsiy
Зочин
2020 / 09 / 04Siente ymr huurhun ineedg ym be