Урлагийг дэмжигч Бавариа Моторс

Германы Мюнхен хотноо төвтэй алдарт BMW брэнд дэлхий даяар 130 гаруй албан ёсны салбартай бөгөөд автомашины түүхэн дэх шилдгүүдийн алдрыг бичилцсээр ирсэн билээ. Хүчирхэг мотор, тансаг арьсан салон, давтагдашгүй грилл хийц гээд уг автомашиныг илтгэх бүх зүйл онцгой. Түүнчлэн, BMW өөрийн брэндийн үнэ цэн, чанар чансааг үзэсгэлэнгийн танхимаараа илэрхийлдэг. Учир нь тэд үзэсгэлэнгийн танхимынхаа архитектур хийц, интерьер дизайн, үйлчилгээ гээд бүхнийг олон улсын стандартад нийцүүлэн ажилладгаараа хэрэглэгчдийн хүндэтгэлийг хүлээдэг юм.

Дэлхийн хэмжээний томоохон автомашин үйлдвэрлэгчийн хувьд тэд байгальд ээлтэй байхаас эхлээд хүмүүнлэг энэрэнгүй, урлагийг дэмжигч байхыг үйл ажиллагаагаараа дамжуулан нотлон харуулдаг. Манай улс дахь албан ёсны борлуулагч Бавариа моторс компанийн үзэсгэлэнгийн танхим хэдийн гайхалтай бүтээлүүдийг эгнээндээ нэгтгэсэн байна.

Энэ жил УХЭ-ийн шагналт, МУУГЗ, Алтан-гадас одонт уран барималч А.Очирболд эрхмийн “Ухамсар” хэмээх бүтээлийг үзэсгэлэнгийн танхимдаа хүндэтгэн залсан нь өндөр сэтгэгдэл төрүүлэв. Учир нь тус бүтээл Бавариа моторс компанийн үзэсгэлэнгийн танхимд ирсэн зочдыг угтаж, харилцан “ярилцаж”, ямар нэгэн сайн сайханд тэмүүлэх сэдэл өгөхийн сацуу зорилго чиглэлээ ухамсарлан одоо цагт болж буй бүхнийг ахин дахин эргэцүүлэхийг сануулах мэт оршино… Сэтгэл шингэсэн зүйлс “амьтай” байдагтай ижил асар гүнзгий утга илэрхийллийг энэ бүтээл өөртөө агуулжээ. Урлаг гэдэг ийм хачин гайхалтай ертөнц агаад хүн төрөлхтний мэлмий сонор, сэтгэл оюуныг туйлын баялаг мэдрэмжээр цэнэглэж, цэнгүүлэгч гэлтэй.

А.Очирболд гуайн энэхүү бүтээл 100 гаруй ширхэг хийгдсэн ч дэлхийн дахинаа томоохон байгууллагад “уригдан очсоор” өдгөө Монголд яг ийм хэмжээтэй бүтээл ердөө ганц үлдсэн ба Бавариа моторс үзэсгэлэнгийн танхимд байх аж. Уран бүтээлч хэлэхдээ “Хүний гараар бүтээгдсэн эдгээр хүчирхэг хүлгүүдтэй зэрэгцэн миний бүтээл BMW үзэсгэлэнгийн танхимд байрлаж буй нь нэр төрийн хэрэг” хэмээн даруухнаар тайлбарлаж байв. Орчин цагийн хөгжил дэвшил, технологийн үр дүн болох тансаг авто хүлгүүд өөрийн эздээ хүлээн амрах зуурт зочид гийчид ийнхүү үзэсгэлэнгийн танхим дахь уран бүтээлчдийн хайртай бүтээлүүдийг шимтэн сонирхох боломжтой боллоо. Бавари мужаас эхлэлтэй хүчирхэг авто хүлгүүд болоод урлагийн илбэ шидийг хослуулсан үзэсгэлэнгийн танхим уншигч та бүхний зорин очих гайхалтай газруудын нэг гэдгийг дахин онцолъё. 

Туршилтын жолоодлого гүйцэтгэж мартагдашгүй дурсамж бүтээхийг
Бавариа Моторс компанийн хамт олон урьж байна.

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

1 Сэтгэгдэл

Зочин

2021 / 07 / 10
Хариулах

Antonio Gormley hemeeh England barimalchinii hiisen yag iim tongoison hunii barimal bdg.Oyunii buteeliin ichihgui huuli end tend nudnii balai bolj yvaa Ochirbold bolih heregtei.

0