Д.Дэлгэрмаа: Минимал дизайн нь амьдралын хэв маягаа тодорхойлоход тусалдаг

Интерьерийн тухай цогц мэдээллийг хүргэх зорилготой сайтыг маань тухлан уншдаг уншигч дунд дотоод орчныг гайхалтай саруулхан, тохилог болгохыг хүсдэг мянга мянган хүмүүс байдаг гэдэгт итгэлтэй байна. Өнгөрсөн хугацаанд зөвхөн гоёмсог тохижилттой айл гэрийг танилцуулж байсан бол энэ дугаараас эхлэн интерьер декоратор, хатагтай Д.Дэлгэрмаатай хамтран интерьерийн зөвлөгөөг тогтмол хүргэж байхаар боллоо. Уншигч та бүхэн дараа дараагийн нийтлэлүүдтэй хамт байж, олон талын хэрэгцээт, бодит мэдээллийг энэхүү цувралаас хүлээн аваарай.


Интерьер декоратор
Д.Дэлгэрмаа

Сайн байцгаана уу? Юун түрүүнд эх хэл дээрээ интерьерийн тухай цогц мэдээллийг уншиж болохуйц сайт үүсгэн байгуулагдсанд баяр хүргэе. Мөн интерьер сонирхогч та бүхэнтэй ийн “танилцаж” буйдаа би туйлын баяртай байгаагаа уламжилъя.

Миний хувьд саяхан Ambassador Residence-ийн бүрэн үйлчилгээт орон сууцны тохижилтыг хариуцан ажиллаа. Энэхүү төсөл нь Япон архитекторын шийдлээр баригдсан бөгөөд орон зайн ухаалаг төлөвлөлттэйн дээр минимал хэв маягт шаардлагатай бүх зүйлийг багтаасан орон сууц юм. Тиймээс энэхүү тохижилтоос сэдэвлэн та бүхэндээ дэлхийн дизайны тренд жагсаалтад үргэлж дээгүүрт жагсдаг, түгээмэл хэв маяг болох минимал дизайны тухай хүргэхээр бэлтгэлээ. Хүлээн авна уу.

Минимал байдал юуг илэрхийлнэ вэ?

Юуны өмнө Минимализм гэдэг хомс байдал бус ухаалаг сонголтуудын нэр юм. Энэ нь зөвхөн дизайны шийдлээр хязгаарлагдахгүй бөгөөд шаардлагатай гол зүйлсэд төвлөрөх, сонголтуудаа хянаж, зөвхөн хэрэгцээт зүйлсдээ цаг гаргахын тухай өргөн ойлголт билээ.

Ерөнхийдөө чухал бус зүйлс таныг бухимдуулахаас сэргийлдэг хэмээн ойлгож болно. Тиймдээ ч технологи өндөр хөгжсөн, мэдээллийн асар их урсгал дунд аж төрж буй энэ цаг үед хүмүүс амар амгалан орон зайг илүүд үзэх болсон биз ээ. Харин минимал дизайны хэв маяг юу юунаас ч илүү тайтгарлыг мэдрүүлдэг.

Өөрийн хэв маягаа хараахан олоогүй бол гэр доторх эд зүйлсээ цэгцлээд минимал хэв маягаар амьдраад үзээрэй гэж зөвлөх байна. Учир нь минимал хэв маягаар амьдрах нь өөрийгөө олох цаашлаад өөрийн сонирхдог, дуртай бүтээлээр гэрээ чимэх, түүнээсээ таашаал авахад тань тусална. Хэт их эрээлжилсэн тохижилт орон зайг хавчиг жижиг харагдуулахаас гадна интерьерийн аль чиглэлийг дагахаа мэдэхгүй эргэлзэхэд хүргэдэг. Тэгэхээр минимал дизайн зөвхөн харагдах өнгөц төдий зүйл бус амьдралын хэв маягт нөлөөлдөг тайтгарал, чиглэл бас хөтөч юм.

Минимал дизайн бүрдүүлэхийн тулд дараах зүйлс гэрт тань байдаг бол хэдий үнэтэй, дурлаж авсан ч бай хэрэгтэй хэн нэгэнд хандивлах нь зөв гэдгийг сануулъя.

1. Хэт эрээн хэрэглэл

Үүнд юу ч байж болно. Ханын цаас, орны бүтээлэг, хөшиг, хивс гэх мэт. Мэдээж хэт эрээн гэдэгт аль эрт загвар нь хуучирсан эрээлжилсэн алаг хээ угалз, хэт олон өнгөтэй эрээн эдлэлийг хэлж байгаа гэдгийг анхаараарай. Минимал дизайнд цулгуй өнгө давамгайлдаг.

2. Олон жижиг сувенир

Монголд ихэнх айлуудад нийтлэг байдаг зүйл бол олон төрлийн дурсгалын зүйлс. Хаана ч тавих газаргүй, бүгдийг нь эгнүүлээд өрчихсөн байдаг даа. Ийм дүр зураг таны гэрт байгаа бол түр азнаад, үнэхээр шаардлагатай, туйлын нандин зүйл биш бол гэртээ ил байлгах хэрэггүй. Үүний оронд ганц нэг том хэмжээний, чанартай, гоёмсог декор (уран зураг, баримал…) байрлуулаарай. Эдгээр зүйлс цэгцтэй харагдахаас гадна саруулхан, хөнгөн мэдрэмж өгөх болно. Дараа хүнд бэлэг өгөхдөө таны бэлэглэж буй сувенир тийм чухал уу эсвэл зүгээр л хоосон очихгүй тулд дэлгүүрийн лангуунаас дуртайгаа авч байгаа юу гэдгээ эргэцүүлээрэй.

3. Тохижилтын тань үнэ цэнийг алдагдуулах гялгар эдлэлээс татгалз

Гоёмсог харагдуулах гэсэн санаа нь маш сайн боловч хэтэрхий амархан эвдэрдэг, хямдхан, гялгар шаазан эдлэл битгий сонгоорой. Хэрвээ байдаг бол тийм эдлэлүүдэд баяртай гэж хэлэх цаг болжээ.

91m² 3 өрөө C загвар ↑
106m² 2өрөө A2 загвар зочны өрөө ↑

4. Нүсэр шүүгээ, ор

Хэрвээ таны гэр үнэхээр саруулхан том биш бол нүсэр том хэмжээтэй, классик хээ угалзтай тавилга битгий худалдан аваарай. Жижиг орон зайд том шүүгээ, том толгойтой ор зэрэг нь улам давчуу харагдуулдаг. Харин толгойгүй дан ор, цул өнгөтэй жижиг хэмжээний хувцасны шүүгээ илүү зохимжтой. Хэт хуучинсаг классик хэв загварын тавилгуудаа солих хэрэгтэй. Мөн минимал гээд хэтэрхий уйтгартай, хоосон хөндий байдал үүсгэх хэрэггүй. Интерьерт өнгө нэмэх уран зураг, гоёмсог гэрэл зэргийг байрлуулах нь амьдрах орчныг тун ч сайхан болгодог юм шүү.

65m² 2өрөө B1 загвар ↑

5. Тасалгааны ургамал ашиглаарай

Эцэст нь элдэв хямд декор худалдаж авахаас илүүтэй амьд навчит ургамал гэртээ авч байрлуулаарай. Ургамал гэрийн интерьерт байгалийн сайхан энергийг бэлэглэх болно.

65m² 2өрөө B1 загвар ↑

Инстаграм хаяг: Degidecor


Борлуулалтын алба: 7777-4554

Сурталчилгаа
https://interior.mn/

Сэтгэгдэл Үлдээх

28 Сэтгэгдэл

Зочин

2022 / 12 / 02
Хариулах

гэрлийн хар бүрхүүлээ хаанаас авсан бэ?

0

Зочин

2021 / 11 / 10
Хариулах

Сайн байна уу ?
Үнхээр гоёмсог юм аа гэхдээ өрөөнд хэт сэлүүхэн болоод ирхээр дагаад дуу шингээлт багатай цуурай ихтэй болох байх тийм үү ?

0

Зочин

2021 / 11 / 10
Хариулах

Тэр асуудалыг Толи брендийн ханын обой болон хөшиг шийдэх байх хэххэ. Манайх тэндээс авсан үнхээр гоёмсог зохицож байнлээ минимал засалтай. Мөн дээр харагдаж байсан жайлузн хөшиг шиг даавуун жайлуз гэж байгаа гэж байсан та хэд сонирхоорой .

0

Зочин

2021 / 06 / 30
Хариулах

taalagdlaa.

0

Зочин

2020 / 09 / 14
Хариулах

Олон юмгүй мөртлөө чамин их гоё бна

0

Зочин

2020 / 09 / 14
Хариулах

Ikh ssinan shiideltei bolon baina.

0

Зочин

2020 / 09 / 12
Хариулах

Хивс хөшиг нь таалагдахгүй байгаа юмуу солиод байсан байна

0

Зочин

2020 / 09 / 10
Хариулах

Хэтэрхий энгийн болжээ уйтгартай харагдаж байна. Минимал ч гэсэн донжыг нь олох хэрэгтэй хэдэн IkEa тавилга аваад хэн ч тавина

4

Зочин

2020 / 08 / 24
Хариулах

Минимал Монгол Авдар ын авдар

0

Зочин

2020 / 08 / 23
Хариулах

Tsenher avdariig haanaas avj boloh ve? Mun gerliin burhuuluudiig haanaas avah uu?

0

Зочин

2020 / 08 / 24
Хариулах

Минимал Монгол Авдар

-5

Зочин

2020 / 08 / 23
Хариулах

Tsenher avdariig haanaas avj boloh ve?

0

Зочин

2020 / 08 / 24
Хариулах

Минимал Монгол Авдар

0

Зочин

2020 / 09 / 15
Хариулах

Хаадийн гэр

0

Зочин

2020 / 08 / 23
Хариулах

Goy interiertei boljee. Tom
Uruunii shargal yag iim dewsger haigaad bgaan haana bgaa bol?

0

Зочин

2020 / 08 / 23
Хариулах

Sain bnuu buidangiin ard ymar zuil zurag bairluulwal zoximjtoi we minimal xew mayg sonirxdog

0

Зочин

2020 / 09 / 15
Хариулах

Амар гоё болжээ.

0

Зочин

2021 / 01 / 06
Хариулах

Сайн байнасуу? Зураг санал болгоно шүү 99062228

0

Зочин

2020 / 08 / 23
Хариулах

nomiin sang yamar bailgaval goyo bol?

2

Зочин

2020 / 08 / 21
Хариулах

gg

-1

Зочин

2020 / 08 / 21
Хариулах

Ikea тавилга минимал хэв маягт хамгийн тохиромжтой тавилга зардаг

0

Зочин

2020 / 08 / 22
Хариулах

Hi salonii interer xiij vgch bolxuu

0

Зочин

2020 / 08 / 22
Хариулах

Fb hayag Degi decor . Pm

1

Зочин

2020 / 08 / 21
Хариулах

Өнгөлөг, цэвэрхэн гоё болжээ. Хамгийн гол нь их саруулхан юм.

0

Зочин

2020 / 08 / 21
Хариулах

гоё юмаа баярлалаа

0

Зочин

2020 / 08 / 21
Хариулах

гоё юмаа баярлалаа

0

Зочин

2021 / 07 / 21
Хариулах

Mash ih taalagdlaa

0

Зочин

2020 / 08 / 21
Хариулах

yamar saihan yum be

0